Эмч нарт авлига өгөх нь эргээд ёсзүйн зөрчилд унагааж байна
Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн “Өргөө” амаржих газар зэрэг төрийн өмчит томоохон эмнэлэгүүдийн авлигын эрсдлийн үнэлгээг хийсэн талаараа өнөөдөр танилцууллаа.

Улсын эмнэлгүүдэд тэр дундаа эмч нарыг авлигад идэгдсэн гэх ам дамжсан яриа бий. Тэгвэл гар цайлгах, бэлэн мөнгө өгөх, бэлэг өгөх зэрэг үзэгдэл байсаар байдаг. Тэгвэл үүнийг эмнэлгийн ажилтнууд, эмчийн ёсзүйн хувьд зөрчил гэж үздэг ажээ.

“Онч шийдэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир “Авлигын гэмт хэрэг ёс зүйн зөрчил хоёрын ялгагдаж буй гол зөрчил нь тухайн эмч, эмнэлгийн ажилтнууд үйлчлүүлж буй хүнээ бэлэг, мөнгө төгрөг өгөхүйц нөхцөл байдал оруулж байна уу, эвсэл тухайн иргэн өөрөө сайн дураараа эмч, эмнэлгийн ажилтанд баярласан сэтгэлээ илэрхийлсэн үү гэдгээс хамаарна.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар дээр судалгааны явцад харахаар иргэд сайн дураараа бэлэг өгч байна уу, эмч нар бэлэг өгөхөөс аргагүй нөхцөл байдалд оруулж байна уу гэдэг нь гаднаас нь хараад ойлгогдохооргүй болсон. Яагаад гэхээр эхнэрээ, охиноо, бэрээ төрүүлэхэд эмчид бэлэг, мөнгө өгөх ёстой гэдэг хэвшсэн ойлголт иргэдийн дунд бараг зан заншил болтлоо ужгирчээ. Ийм нөхцөл их байгаа нь эмнэлгийн байгууллагын авлигын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Гэхдээ үүний шалтгаан нөхцөлийг асуулгын аргаар дүгнээд үзэхэд энэ бэлэг, мөнгө өгөх нь үйлчлүүлэгчдээс хамаатай байгаа юм.

Уламжлалт зан үйлийнхээ дагуу охиныг нь эсэн мэнд амаржуулаад хүүхдийг төрүүлээд өгсөн хүнд бэлэг өгөх, гарыг нь цайлгах явдал тогтсон байна. Хэдийгээр сайн сэтгэлээр бэлэг өгч байгаа боловч энэ нь тухайн эмч, эмнэлгийн ажилтнаа авлигын гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд хүргэдэг.

Эмнэлгийн ажилтнууд бол төрөөс цалингаа авч, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг иргэд ойлгох ёстой. Мөн олон нийтэд үүнийг төрөөс үнэ төлбөргүй явуулах үйлчилгээ гэдгийг ойлгуулах таниулах нөлөөллийн ажил явуулах ёстой” гэсэн юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-31 07:02:13
    1-р төрөхийн эмч нарийн авилга нэрээс хэтэрсэн. Авах ёстой мэт ханддаг. Гар цайлгах гэдэг ойлголт энд байхгүй. Мөнгө бол гар цайлгах хэрэгсэл биш.
  • zochin 2019-06-18 08:41:14
    avliga egsniig ny anhaaraad egeegyug ny uhvel uh geed haychihdag emch nartai bolson, teheer chin yamar ch yaduu hun gariig ny tsailgah gene biz dee