Ц.Гарамжав: Үндсэн хуульд Баялгийн сантай болох зохицуулалт тусгах саналтай байгаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа юм. Чуулганы хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг болох хуульч,  судлаач, АИХ-ын депутатууд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Төсөлд эдийн засгийн талын эрх үүргүүд хомс орсон байна. Төслийн зургадугаар хэсэгт Байгалийн баялгийг шударгаар хуваарилах зарчим гэсэн ганц л заалт байна. 

Нийт ард иргэдийн 30-аад хувь нь ядуу байна. Ажилгүйдэл, ядуурал манайд их байна.  Ажлын байр бий болгож байгаа иргэдээ дэмжих тухай асуудлыг энэ зургадугаар хэсэгт яаж дэмжиж өгөх вэ? 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Үндсэн хуулинд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Тийм болохоор бид нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэх бодлогоо барина. 

Иймээс Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёсны зарчим, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримталсан. 

 УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Хэд хэдэн гишүүд Үндсэн хуульд Баялгийн сантай болох зохицуулалт оруулах саналтай байгаа. Ихэнх газрын баялагтай оронд энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт байдаг.  Үндэсний хэмжээний баялгийн сан бий болгоход тодорхой зохицуулалтыг Үндсэн хуулинд тусгах асуудалд анхаарах хэрэгтэй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Саналаа гаргаад баяжуулаад явах боломжтой. 

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matilda 2019-06-18 06:55:58
    Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл...