Сайд Ц.Нямдоржийн айлгах тактик
Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг унагаахаар өдөр алгасахгүй жагсаал цуглаан хийдэг болов. Өөрөөр хэлбэл, албан тушаалаас нь авч хаях хүчтэй ажиллагаа явагдаж байгаа ч сайдын суудал нэг их ганхаж гавиагүй байна.

Олон хэрэгт салбарын сайд нь буруудаж, огцруулах талаар олонтаа дуугарсан ч амжилт олоогүй. Үндсэндээ улстөрийн тавилттай ээлжит жүжгийн гол байнууд нэг нь Ц.Нямдорж сайд болчихоод байгаа юм.

Гэвч сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн хувьд хүү Н.Анхбаярыгаа Элчин сайдаар томилуулахаар улайрч буй гэх.

Харин жагсагчид энэ томилгоог эсэргүүцэн Австралийн Элчин сайдад хүртэл өргөх бичиг хүргүүлсэн байгаа ажээ. Түүнчлэн Ц.Нямдорж сайдыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд автсан хэмээн үзэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн шоу хийсээр ирснийг шүүмжилж байгаа.

Мөн хөөн хэлэлцэх хугацааг хуулиар өөрчилсөн нь цагаан захтнуудад хэргээс мултрах боломж олгож байгаад салбарын сайдыг буруутган огцрохыг шаардсан жагсаал өнөөдөр хүртэл үргэлжилнэ.

Хүүхэд уйлахаараа, хөгшид үхэхээрээ айлгадаг гэдэг шиг Ц.Нямдорж сайд байсхийгээд Засгаас гарна гэж айлгадаг нэгэн.  

Тэрбээр хүүг минь Австрид элчингээр томилохгүй бол Засгийн газраас гарч, сайдын суудлаа өгнө хэмээн айлгаж туньсан сурагтай.

“Эрдэнэт” үйлдвэрт хэдэн тэрбумын шахаа хийсэн гэх дуулианд нэр нь холбогдож байсан хүүгээ ийнхүү элчин болгохоор улайрч байгаа эцэгт буруу байгаа билүү.

Эрхэм сайд хүүгээ өндөр хөгжилтэй оронд элчингээр томилохын тулд төрийн сайдынхаа суудлаар шантааж хийж эхлэх нь зөв үү. Өмнөх байр суурийг нь ойлгож хүлээж авсан хүмүүсийн хувьд энэ мэдээнд яавч таатай хандахгүй.
Хүүгээ өндөр албанд томилохын тулд Засгийн газар тогтвортой байх эсэх асуудлаар наадаж болмооргүй санагдах юм.

Хэрвээ шантааж хийж байгаа бол хэлмэгдсэн хоёр хүнийг суллаж чадах уу гэдгийг салбарын сайдаас асуух хэрэгтэй.
Гэхдээ нөгөө талдаа ая дангийг харж улс төрийн тохиролцоо хийж, хүүхдийг нь элчингээр явуулж, С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах тохироо ч бүрдүүлж байж магадгүй.

Н.Анхбаярыг элчингээр яригдаж эхлэх үед Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Тэр хүн манай яамны Тамгын газрын дарга. Одоо Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа. Сан-Францискод ч Консул байсан. Элчингээр явах цаг нь бол болсон хүн. Гэхдээ одоогоор ямар ч хүний тухай асуудал яригдаагүй” гэсэн.

Чадалтай, мэдлэгтэй, мэргэжилтэй бол хэний ч хүүхэд Элчингээр томилогдож явж болно. Гэтэл хүүгээ элчин болгохоор улайрч байгаа Ц.Нямдорж сайд сайдын суудлаараа шантааж хийж, Засгийн газраа барьцаа болгоно гэдэг байж боломгүй асуудал юм. Сайдын шантаажаар бол хүүг нь элчингээр явуулахгүй бол засаг төр үймэх юм байх .

УИХ энэ долоо хоногт Ц.Нямдоржийн хүүг элчингээр томилогдох эсэхийг шийднэ. Засгаа унагахгүйн тулд сайдын хүүг элчингээр явуулж л таарах байх. Харин энэ асуудлын оронд нь хэлмэгдсэн хоёр хүнийг суллавал хэчнээн хүн баярлах болдоо.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хөөрхий 2019-08-07 08:36:53
    Энэ тэгээд шудрага уу
  • Зочин 2019-06-27 05:42:07
    Энэ Нямка бол жинхэнэ хуульч шударга хүн дээ муу хэлээд байгаа хүмүүс бол буруу ойлгоЖ байна. Шударга үнэн хэзээд ялдаг шүү дээ.
  • зочин 2019-06-22 09:50:39
    энэ нэг багтай илэрсэн тагнуул
  • Зориг 2019-06-21 03:31:06
    Нямкаг харлуулах гэж ядаж бн даа эд нар.Нэг л зүйлийг хэлье Шударга ёс ялнааа Үнэн гэдэг дандаа ялдаг Хол очиж хуцаарай
  • Зочин 2019-06-19 10:37:39
    Энэ гэрэл гэж сэтгүүлч нэртэй хөлсний бичээч МАНАН мафигаас хишиг хүртэж дээ ?!?! нямдорж тэгэж шантаж хийх тэнэг хүн мөн үү аан зүгээр л гүтэглэг АНын эрдэнэи...
  • Uvs 2019-06-19 09:46:36
    Хүү нь тэнд очоод хар тамхи зѳѳнѳ. Олсон мѳнгѳнѳѳсѳѳ аавдаа байр теливизорын хамт авч ѳгнѳ.
  • Зочин 2019-06-19 08:04:12
    Сайдын суудлаа өгсөн нь дээр шүү дээ хийж байгаа ажил байх биш хуульч биш төрийн нарийнаа хууль зөрчиж томилж өөрөө дандаа хууль зөрчдөг
  • үнэн 2019-06-19 08:02:32
    Нямдоржийн айлгах тактикаас дэндүү давсан Нямдоржийг айлгах тактик л их урсаж байна даа Энэ Ардчилсан намынхны амнаас!
  • Zochin 2019-06-19 05:47:11
    Yaj nyamdorjiin huu chadaltai sain bj chadah ve? Ter chin Nyamdorjiin buteegdehuun shuudee. Tegeed ch aaviigaa said bhad said boloh ni hamgiin zohisgui
  • зочин 2019-06-18 22:30:14
    Харахад гайгуй л хүүхэн юм. Хэний өмнөөс ингэж ичих нүүргүй галзуураад байдаг юм бол хөөрхий. Нөхөр, эцэг, эх нь татаж авахгүй бол үг, үйлдэл нь нэг бишээ...
  • irgen 2019-06-18 22:28:25
    Eh ni heer alga bol huu ni shiir alga gej ug baidag bizdee. Nyamdorjiin huu bolovsroltoig ni medehgui l yum baina. Etsgiinhee nereer gadaadad yamarch helgui bai...
    • хэрэгт дурлаад яахав 2019-06-19 08:04:43
      Хүн бүхэг л хэн хэг Улс тѳрчийн хүүгийн эзэмшсэн боловсрол мэргэжлийг заавал мэдэж байх ёстой ч биш дээ!
  • Зориг 2019-06-18 19:00:47
    Сайд аа айна гэж байхгүй шүү та бол жинхэнэ монголын төрийн түшээ шүү хүүгээ ч явуулах газарлуу нь явуулаарай
  • Бат 2019-06-18 08:36:31
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • zochin 2019-06-18 08:10:13
    hulsnii comment bichigch ta nar shig hun bishee. 22 jil hulgai hiisen humuus ruu l naad shulsee uschuul. nyamdorj ene turiin hamgiin shudarga uls turch.
    • зочин 2019-06-18 08:29:55
      шударгаа хат шударга царайлсан тагнуул Монголыг самрах тушаалтай тагнуул
  • zochin 2019-06-18 05:22:11
    Засгийн газрыг барьцаалсан гэдгийг хэн толох юм бол. Хагас галзуу Энхсайхан авгай юү?
  • Зочин 2019-06-18 03:56:25
    22 жил төрд байсан юу хийсэн юм өөрөө баяжиж худлаа жүжиглэж бүр сүүлдээ хүүгээрэ төр засгийг барьцаалдаг бж ,хурдан зайлуулаач ахиж бүү төр засагт ойртуул зайл...
  • Ж 2019-06-18 03:21:12
    Юм тунгааж боддог хүн бол 22 жил хууль зүйн яамыг толгойлсон хүн одоо болтол бид дээр дооргүй хулгай нүүрэлсэн бна
  • nasaaraa huulzuin said hiisen hun huul s 2019-06-18 02:38:47
    ene hun nasaaraa huulzuin said hiisen teghed huul shuuh n ylzarsan wuch hiij chadahgui suudliin bogloos tegeed bas huuhdee konsloor tomluulah geed ulairch bai...
  • Даваа  2019-06-18 02:28:52
    Балиар худалч яхир өвгөнд эрх ашиг л харагдаж байгаа ш дээ..
  • zochin 2019-06-18 02:25:36
    Ene manai hamgiin shudarga turiin tsushee geheer bid yanam be???????!!!!!!!!!!!
  • zochin 2019-06-18 02:06:40
    ene tsagiin xamgiin shudarga xun dee