“Ланд крузер 200” автомашин онхолдож, таван хүн амиа алдав
Төв аймгийн Баянхангай суманд  өчигдөр орой 18.26 цагт  зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унасан байна.

Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас  47 настай Э, 44 настай Г, 40 настай С, 35 настай О, таван настай Э нар газар дээрээ нас  барж, 11 настай Е хүнд гэмтжээ.  Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван хүний цогцсыг машинаас гаргаж цагдаагийн байгууллагад, хүнд гэмтэлтэй 11 настай Е-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 


 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-18 09:20:56
    Ээ бүү үзэгд. Төмөр авс хүрэхийн гай энэ.
  • зз 2019-06-17 12:37:02
    5 настай хүүхэдээ аягүй бол урдаа суулгаж явсан даа...урд хүүхэд суулгахыг хориглоод шууд торгож бай..уул нь хориотой л доо.цагдаа нар ажилаа хийхгүй байна.
  •  2019-06-17 04:06:40
    Ланд крузер 200 найдваргүй.