Төрийн нарийн З.Мэндсайхан 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
Сангийн яамны газрын даргаар ганцхан жил ажиллаад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албанд очсон хүн бол З.Мэндсайхан. Ийнхүү гэрлийн хурдаар өндөр албан тушаал хаших болсон З.Мэндсайхан дарга хэр хэмжээний бэл бэнчинтэй вэ? 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан 2017 онд 204 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байв. Гэвч 2018 онд үүнийгээ бараг арав дахин бууруулж 24 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлжээ. 
Харин гэр бүлийн гишүүд нь 21 сая төгрөгийн жилийн орлого олж байгаагаа мэдүүлсэн байна. Мөн хоёр орон сууцтай, гурван зуслангийн байшин, нэг авто граж, нэг гэртэй гэдгээ мэдүүлж, эдгээр хөрөнгөө 533 сая төгрөгөөр үнэлсэн байна. 
Мөн 477 сая төгрөгийн үнэлгээтэй 280 адуу, 25 хурдан удмын адуу, 92 үхэртэй гэжээ. 

Түүнчлэн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй 51 сая төгрөгийн хадгаламжтай, 120 сая төгрөгийн авлагатай, 20 сая төгрөгийн зээлтэй гэдгээ ХОМ-ээ мэдүүлсэн байна.

З.Мэндсайхан даргын хувьд Ньюсувагт констракшн ХХК, Магнатайэрс монголиа ХХК, Вүүлховд ХХК-иудаас эзэмшилтэй, нэг патентийн эрхтэй аж.

П.АНИР 
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dorj 2019-06-19 03:19:04
    Horongoo nuusan bn shalgah
  • Иргэн 2019-06-18 17:10:59
    Энэ бараг хамгийн багадаа багатах хөрөнгөтөн нь юм бишүү дээ
  • Бат 2019-06-18 01:20:35
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • zochin 2019-06-17 13:16:51
    ene ix xorongoor yadag bauna tuuniig aguulax gej uldsen nasaa zoriulna tuum uchraas setgel teneger olon xog hovshgyi amydralyg delxii songood udaj bauna