Консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татна
Сүүлийн үед Консулуудтай холбоотой таагүй хэргүүд ар араасаа гарсаар байна.

Тухайлбал, хар тамхи тээвэрлэж зөөсөн гэх дипломатын асуудлын Герман улсад шалгаж байгаа бол Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой хэрэг ч мөн сенсааци тарив.
 
Тэрбээр гэмт хэрэгт холбогджээ.Тодруулбал, Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа тэрбээр Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртсөн байна.
 
ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан гэх.

Хамгийн эхлээд тэр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашиныг  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж, Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл энэ хууль бус мэдээллийн мөрөөр салбарын сайд Д.Цогтбаатар Консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах талаар өөрт нь хэлж байжээ.

Гэвч удалгүй эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн түүнийг эгүүлэн татах боломжгүй. Шалгаж дууссаны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэнэ гэдгийг салбарын сайд нь хэлэв. 

О.Гэрэл
Оллоо.mn 

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2019-06-17 12:49:57
    Офшорт олон сая доллар нуусан ГХ-ны сайд Цогтбаатар гэгч гэмгүй царайлсан бирдийг эхлээд зайлуулах хэрэгтэй.
    202.126.88.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-17 02:44:28
    Консулы хугацаа 2 жил байдаг. Дахин томилос болохоор ард нь томилогч эрх бүхий сайдын эрх ашиг байсан байна.
    66.181.161.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-06-17 00:14:50
    Энд бид гайхах зүйл огт байхгүй бидний одоогийн төрийн тогтолцоо дээрээ л энэ ү/х параламентаа 2 тахимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-06-16 09:45:09
    HUURHII ,ZALUUDAA EVROPOOS MASHIN ZUUJIISUN GAR BIZDEE. MERGEJIL N HATGAAD BURUU GAZART MASHIN SHAHAJDEE...HAR TAMHINII DERGED BOL YU CH BISH YMDAA...
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-06-16 09:44:59
    Mongoluudiinhaar bol zaragdsan mashin uuruu l byryytai biz dee.
    66.181.190.119
    Мэдэгдсэн Хариулах