Тойм:Ерөнхийлөгч албаны айлчлал хийж, урд хөрш рүү амьд мал экспортлох шийдвэрээс буцав
Өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд томоохон үйл явдлаар дүүрэн өдрүүд байв. Ерөнхийлөгчийн шинэ долоо хоног гадаад айлчлалаар эхэлж, УИХ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлээд байна. 
 
Ерөнхийлөгч Киргизстан улсад айлчлал хийв
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар 12-ны өдрөөс эхлэн Киргизстан улсад айлчлав. Тэрбээр тус улсад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Энэ удаагийн уулзалтад 11 орон буюу ОХУ, Казахстан, БНХАУ, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистанаас гадна Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг улсын төр засгийн тэргүүн оролцлоо.

ШХАБ-ын гишүүн орнуудын даргалагчийн үүргийг энэ жил Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков гүйцэтгэж байгаа юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ

Даваа гарагт МАН-ын бүлэг хуралдаж МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.  Бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжжээ. Ингэхдээ ард түмнээс асуух хэрэгтэй гэсэн байр суурьт хүрсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ  “Үндсэн хууль дөрвөн явцтай. Тиймээс Хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээд чуулганыг завсарлуулаад, ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ” гэв.
 
Сайд Д.Цогтбаатарын мэдээллийг хаалттай сонсов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 1992 оноос хойш гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн суугаа  дипломатчдын холбогдсон гэмт хэргийн талаарх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын маэдээллийг хаалттай сонссон юм.

Мөн өдөр УИХ-ын чуулганаар АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж тус газрын  гэмт хэрэгтэй тэмцэх гүйцэтгэх ажилтны орон тоог 60-аар нэмэх шийдвэр гаргалаа.
 
Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээ цуцлалаа

Монгол Улсын Засгийн газар хоёр жилийн өмнө буюу 2017 онд мал  амьдаар нь экспортод гаргахаар шийдвэр гаргаж, бэлтгэл ажлыг хангажээ. Гэсэн ч энэ нь олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монголын мах, ноос ноолуур, хүнсчдийн холбооны санал санаачилгыг харгалзан үзэж, Засгийн газрын өмнөх шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр малыг амьдаар нь  экспортлохгүй, аль болох дотооддоо  өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах бодлого барихаар болж байгаа юм. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bud 2019-06-21 07:58:08
    Amid mal gargahgui n muu ulaan mani huurhii yanav? Arai ehnertei tiiruulehgui bgaadaa zailuul . nas deer garsan amitan ymar sn bhvdee.
    122.201.22.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-06-19 10:09:48
    Saihan medee bna .Gehdee im shid gargaj baigaa said narig zugeer ingeed tolgoig nb ileed bdag nb taalagdahgvi bna .iard tumen shaardlaga tavihgvi bol chimeegvi ...
    175.223.36.194
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin  2019-06-19 10:11:41
      Ard tumen buun hel am bolj bjl neg shidev dee.ternees chimeegvi gargaad l baih nb bna l daa .zavaan said Ulaan
      175.223.36.194
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-06-18 04:27:10
    Mongol hugjihguinee... nuhuj urjigdehgui uul uurhain baylagaa zugeer uguud urund ordog, urjdeg nuhugddug maliig eksporttod gargahgui gej poproh yum.
    202.126.88.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Ty 2019-06-18 01:43:38
    Mundag eronhiilogch shuu
    73.134.121.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-06-17 18:06:42
    Saihan medee bn.maliin buyn arvijih boltugai.
    103.57.93.161
    Мэдэгдсэн Хариулах
  • malaan amidaar ni gargasan ylas oron del 2019-06-17 15:17:11
    amid mal hezee ch gargaj bolohgyi ee!!yabaandaa mahnii handlaga deerdene?teheer bolno!Bietnamd sagnalaar gelyy?malaan gargaj baisan ene tord baigaa nobsdnyyd ar...
    193.52.103.33
    Мэдэгдсэн Хариулах
  • түмий төлөөлөл 2019-06-17 14:26:42
    сайхан мэдээ байна.малын минь буян хишиг өндөрөөс өндөрт оршйих болтугай.
    103.212.118.67
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-06-16 11:59:29
    ard shirky manai gadaa ovooloostoi muudsan hen ch avahgui shuudee,malaa/Mahaa gargahgui bol barij idehgeel Mongol
    172.58.227.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-06-16 08:58:15
    Малаа дотооддоо боловсруулаад арьс ширээ булж устгаад баахан толгой цувдайг үмхийрүдэг биз дээ тэгээд бидний идэх махны үнэ хэдэн төгрөг болхын
    202.126.88.218
    Мэдэгдсэн Хариулах
  • оо 2019-06-16 07:50:17
    хэн авах болоо
    43.228.131.183
    Мэдэгдсэн Хариулах