Л.Авирмэд:“Авираа чиний тоглолт хэрэгтэй байна” гэж хэлэхэд их урам зориг орсон
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болсон “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д дэлхийн 43 орны баг тамирчид хүрэлцэн ирж, шилдгүүдээ тодруулсан билээ.

Өсвөрийн18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын багийн гишүүний нэг бол Лхагва овогтой Авирмэд юм.  Түүний хувьд багтаа багагүй оноо авчирсан бөгөөд өрсөлдөгч багийн гишүүдээ хамгаалах үүрэг хүлээсэн. Мөн багийнхаа тоглолтын эхний гоолыг оруулж, оноо авчирч байснаараа бусдаасаа арай илүү юм гэсэн магтаалыг сонсч байв.

Тэрбээр энэ жил 12 дугаар анги төгсөх бөгөөд Завхан аймгаас энэ тэмцээнд уригдан оролцжээ.

Л.Авирмэд энэ жилийн 18 хүртлэх насны УАШТ-д амжилттай оролцож, дасгалжуулагч С.Тулгын хараанд өртжээ.
Түүнийг өнгөрөгч гуравдугаар сард ДАШТ-ий багийн бүрэлдэхүүнд багтааж дуудсан байна.

Л.Авирмэдийн хувьд багаасаа сагсан бөмбөгтэй “найзалжээ”. Хичээл хийхээс илүүтэй сагсан бөмбөгийн шийдэн дээр хонож, өнждөг байжээ.

Түүний аав Лхагва нь Завханмандал сумынх бөгөөд ээж нь зэргэлдээ Ургамал сумынх юм. Дээрээ нэг эгчтэй айлын ганц бага хүү Л.Авирмэд Завханмандал суманд төрсөн бөгөөд Ургамал суманд өсчээ. Аав нь түүнийг 9 дүгээр ангид байхад нь хүнд өвчний улмаас бурхан болжээ.

Л.Авирмэдийн хувьд 10-р ангид орох жилээ Улаанбаатарт ирж, “Ирээдүй” сургуульд нэг жил суралцсан. Үргэлжлүүлээд сурах боломж байсан ч Завхан аймгаас урилга иржээ. 18 хүртлэх насны УАШТ-д нутгийнхаа нэр дээр оролцох хэрэгтэй гэсэн санал ирсэн учраас буцаад явсан. Тэгээд аймгийн төвийн сургуульд суралцаж, тэмцээнд оролцож эхэлсэн.  Энэ нь түүний хувьд дахин нэг сорилт байсан байх.

Гэхдээ хотод сагсан бөмбөгийн академид явсан нь маш том нөлөө болсон. А.Алтан-Очир багшийнхаа “Алтан Стандарт” академид суралцаж, өөрийгөө дайчилж чаджээ. Энэ академид суралцсан нь надад маш том боломжийг нээж өгсөн. Тэр үед U-16 болон Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ.

ДАШТ-д уригдах саналыг дасгалжуулагч С.Тулга тавьсан бөгөөд энэ хавар мэдээллийг сонссон. С.Тулга багш нь  залгаад “ДАШТ-д оролцохоор болсон шүү” гэж хэлэхэд нь баярлаж, бас балмагдсан байна.

Түүнийг ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцох болсонд нутгийнхан нь их баярлаж хүлээж авчээ.

Тэрбээр “Надаар бахархаж байгааг хэлэхийг сонсоод урамшиж, бэлтгэлдээ маш сайн анхаарч эхэлсэн. Ингээд багийнхантайгаа хамт хоёр сар бэлтгэлд хамрагдаад эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн шилдэг багуудтай өрсөлдлөө. Би багийнхаа тоглогчдын нэрийг сонсож байснаас илүү мэдээлэлгүй байсан. Бид хамт хоёр сар сайхан байсан.

Тэмцээний тухайд хэсгийн сүүлийн тоглолт үнэхээр хүнд болсон. Бид Гүржийн багийг хожиж дараагийн шатанд өрсөлдөнө. Энэ тоглолтоос шалтгаалаад цааш тоглох эсэх нь шийдэгдэх байлаа. Бидний хувьд заавал хожиж, цааш медалийн төлөө өрсөлдөх гэсэн эрмэлзэлтэй гарсан. Тоглолт яаж өрнөснийг бүгд харсан. Мэдээж дэмжигч нар маш хүчтэй байсан байх.

Гүржийн баг манайтай онооны хувьд их ойр байсан. Тоглолтын төгсгөлийн үеэр миний суух үе таарсан. Намайг амарч байх хооронд Лхагваа дасгалжуулагч “Авираа чиний тоглолт хэрэгтэй байна ш дээ” гэхийг сонссон. Энэ үг надад их хүч өгсөн шүү. Тэгээд талбайд буцаж ороод бөмбөгний төлөө сайн тэмцэл хийж, багтаа хоёр оноог авч өгсөн. Энэ оноо манай багт сэргэлт авчирсан. Энэ хожил бидэнд маш үнэтэй ирсэн” гэж ярьжээ.

Лхагваа овогтой Авирмэд
  • Завхан аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн
  • 2001 онд төрсөн. 190 см өндөр, 75 кг жинтэй.
  • Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.
  • УАШТ-ий бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч
  • 3х3 УАШТ-ий хүрэл медальтай.
 



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mariahhh 2019-08-14 19:40:12
    Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн з...
    197.211.57.144
    Мэдэгдсэн Хариулах