Шар хашлагын чанарыг хүчтэй салхи шалгачихлаа
Сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэл амны “бай” болоод байсан  автозамын тусгаарлах шар хайс буюу хашлага уржигдар шөнийн хүчтэй салхины аяыг даалгүй нурж унажээ. Нурсан хашлагыг эргүүлэн босгож хадах, заримыг нь буулгаж ачиж явсан байна.

Нийтдээ 800 сая гаруй төгрөгөөр урд хөршөөс импортолсон энэ тусгаарлах хайстай холбоотойгоор нэлээдгүй шүүмжлэл гарч байна. Дарга нарын шахаа буюу мөнгө угаах, идэх гэсэн явцгүй арга. Чанаргүй хашлага авчирч, хүчтэй салхинд чанарыг нь шалгууллаа гэх мэтээр шүүмжлэл их гарч байна.

Өчигдөр Монголын зохион бүтээгчдийн холбооноос ийм хэмжээний урттай хайсыг үндэсний үйлдвэрлэгчид 200 сая төгрөгт багтаан нийлүүлэх боломжтой байсан гэсэн санааг илэрхийлж хэвлэлийн хурал хийсэн билээ.

Шар хайсыг Нийслэлийн төв зам болон Энхтайваны гүүрний дагуух үам гээд нийтдээ 6000 м урт замд байршуулаад хэдхэн хонож байсан юм.

Ийнхүү өндөр өртөгтэй авсан шар хашлага ямар гэдгээ харуулав бололтой.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-06-17 01:17:20
    Бид өөрсдөө их буруутай ухаант хүн та малаас ялгарахгүй болж хашаагаар хүрээлүүлж байгаадаа гутрахгүй байна уу
    202.9.42.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-06-16 09:29:09
    800.000.000/6000=166.000 1m-ni arai arai
    103.57.92.44
    Мэдэгдсэн Хариулах