Төв аймгийн Лүн сум үерт автав
Төв аймгийн Лүн сумын нутагт өчигдөр орой орсон хүчтэй усан борооны улмаас Лүн сумаас зүүн тийш 7 км зайд үер буужээ.

Үерийн улмаас тус хэсгийн замын зорчих хэсгийн 2 талын хөвөө үерт урсаж засмал сэтрэх аюултай байна. Тус зам дээр орон нутгийн ТАЗГ, тээврийн цагдаагийн алба, АТХУБайцаагч нар ажилласан байна.

Улаанбаатар хотоос гарсан улс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг буцаан татах, орон нутаг талаас ирж буй тээврийн хэрэгслүүдийг хот суурин газар байршуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Сэрэмжлүүлэг: Өнөөдөр Дархан,Орхон,Булган,Хөвсгөл,Сэлэнгэ,Төв, Дорнод, Хэнтий,Сүхбаатар аймгууд болон Багануур,Налайх дүүргийн нутгаар хүчтэй аадар бороо орох тул хөдөө орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.