Чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ
Өмнөд Солонгос, Их Британийн эрх баригчид Лондоныг Европын холбооноос гарахаас өмнө гарын үсэг зурах худалдааны чөлөөт гэрээ байгуулсан байна. Энэ талаар Өмнөд Солонгосын Худалдааны яам мэдээлжээ.

Энэ  гэрээ нь Сөүлд худалдааны аюулгүй байдлыг бууруулах, одоо Европын холбоотой байгуулсан гэрээнд түшиглэсэн Их Британитай худалдаагаа хадгалахад туслах юм байна. Тус худалдааны яам гаргасан мэдэгдэлдээ гэрээнд Өмнөд Солонгосын автомашин зэрэг зарим импортын бараанд гаалийн татвар ногдуулахгүй байх талаар дурдсаныг онцолжээ.

Мөн Сөүл Их Британийг Европын холбооноос гарах магадлалтай үед хэрэгжүүлэх өөр хувилбарыг бэлдэх ажээ. Гэхдээ Лондон энэ холбооноос гэрээтэй гэрээгүй гарах хүртэл буюу аравдугаар сарын 31-ныг хүртэл тус холбооны гишүүн хэвээр байна гэж дурдсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.