Үргэлжилсэн бороотой байх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 15-ний 08 цагаас 20 цаг хүртэл:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Орхон-Сэлэнгийн сав, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын талаар 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 22-24 хэм дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2019-06-15 05:23:46
    Одоо 12 цаг 20 мин. болж байна, өглөөнөөс хойш салхилаад бороо орсонгүй!
    66.181.161.81
    Мэдэгдсэн Хариулах