Ц.Гарамжав: Үндэсний баялгийн сантай болох зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй
 1992 оны шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн  хугацаа өнгөрсөн бөгөөд Монгол улсад  нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоо бий болж Үндсэн хууль маань удаан хугацаанд тогтвортой үйлчилсэн. Энэ удаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх түүхэн шаардлага бий болсон. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргаар  ахлуулсан ажлын хэсэг маш шуурхай зүтгэлтэй ажиллаж байгаад нь талархал илэрхийлье.
 
Шинэ үндсэн хууль бол хүнлэг, ардчилсан, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулах, хамгийн гол нь Монгол улсын бие даасан улстөрийн тогтолцоог төлөвшүүлэх зорилготой байсан. Энэ хугацаанд Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын түвшинд баталгаажуулж чадсан нь хамгийн гол амжилт байлаа.
 
Мөн Монгол улсад олон намын тогтолцоо бүрдэж, эдийн засаг өсч эрдэс баялагийн олборлолт эдийн засгийн бүтцийг эрс өөрчилсөн. Эрдэс баялагийн нөөц нь эдийн засгийн өсөлт авчирч байгаа ч нөгөө талаараа нийгэмд шинэ зөрчил томоохон сорилтыг бий болгосон. Эрдэс баялагийн олборлолттой холбоотойгоор улстөрийн хүрээнд авилгал, популист улстөр хийх хандлага, орлогын тэгш бус хуваарилалт зэрэг нь шинэ зөрчлийг гаргаж, үүнийг шийдвэрлэх шаардлагатай болсон.

Монгол улсад ядуурлын түвшин 27.3 хувьтай байна. Үндсэн хуульд эрдэс баялгийн нөөц ашигласны орлогыг хуваарилах тодорхой заалтууд байхгүй байна.  Манайх шиг баялагтай бусад улс орнуудад эрдэс баялагийнхаа хуваарилалтын асуудлыг зохицуулсан зохицуулалтуудыг үндсэн хуульдаа оруулж өгдөг.  Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудыг бодвол парламентийн засаглалтай улсууд баялгийн хараалд өртөх нь бага байдаг. Энэ нь баялгийн зохицуулалтаа хийж чаддагтай холбоотой. Одоо үйлчилж байгаа үндсэн хуульд эдийн засгийн зохицуулалт харьцангуй бага байгаа бөгөөд  үндэсний хэмжээний баялгийн санг бий болгох, урт  хугацаанд эдийн засгаа тогтвортой байлгахын тулд үндэсний баялагийн санг бий болгохыг үндсэн хуулиараа зохицуулах шаардлага тулгараад байна.
 
Мөн уул уурхай хөгжихийн хэрээр уламжлалт бэлчээрийн аж ахуй, дэд бүтэц үйлдвэржилт бий болохын хэрээр газрын хэвлийтэй харьцах харьцааны асуудал урган гарсан.  Энэ бүх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-06-15 00:18:11
    Байгалын баялагаараа Өндөр хөгжисөн орнуудад энэ нөөц дуусна тэр үед гэдэг санаагаар энэ сантай байдаг уг нь сайхан санаа гэвч хулгайч нар хэрэгжүүлэх үү
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-06-14 12:17:01
    За одоо эд нар нь санаандаа орсон болгоныг Үндсэн хуульд оруулна гээд уралдах юм байна л даа! Дараа нь энэ миний саналаар орсон заалт гэж бахархах юм биз дээ?
    66.181.161.87
    Мэдэгдсэн Хариулах