5 дугаар сард 196  ихэр хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2019 оны 5 дугаар сард 6742 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3492 нь эрэгтэй, 3250 нь эмэгтэй, 196 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3400 грамм, дундаж өндөр 51 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.3 хувь нь 20 хүртэлх насны, 92.1 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Амаржсан эхчүүдийн 2.1 хувь нь боловсролгүй, 5.2 хувь нь бага, 14.4 хувь нь суурь, 38.8 хувь нь бүрэн дунд, 4.8 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 33.9 хувь нь дипломын болон бакалаврын, 0.8 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 53.7 хувь нь гэрлэсэн, 44.9 хувь нь гэрлээгүй, 1.3 хувь гэрлэлтээ цуцлуулсан байна.

С.Жагар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.