Санк-Петербург хотноо ''Халхын голын байлдааны ялалтын 80 жил''  гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Оросын ШУА-ийн Их Петрийн нэрэмжит Антропологи, угсаатны музей (Кунсткамера) –тэй  хамтран "Халхын голын байлдааны ялалтын 80 жил“  гэрэл зургийн үзэсгэлэнг 2019  оны 6 сарын 10-аас мөн оны 9 дүгээр сар хүртэл зохион байгуулж  байна.
  
 Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнд тус хоёр байгууллагын  болон Монгол улсын архивуудын сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин гэрэл зургуудыг дэлгэж үзүүлж байна. Тэдгээрийн дотор 1939 оны Халхын голын байлдааны  үед  БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зурагчид болон ЗСБНХУ-ын Цахилгаан мэдээний агентлаг (ТАСС)-ийн сурвалжлагчдын авсан  гэрэл зургууд, мөн түүнчлэн Оросын ШУА-ийн Антропологи, угсаатны зүйн музей  ба Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хамтарсан хээрийн шинжилгээний ангийн  Халхын голын байлдаан болсон газар оронд очиж  авсан хөшөө дурсгалуудын зургууд тавигдсан болно.

Санк-Петербург хотноо "Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зохиогдсон  дээрх арга хэмжээнүүдийг  тус  хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич  С.Чулуун  зохион байгуулж  ажиллав.

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.