Цусны донорын дэлхийн өдөр тохиож байна

2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг томоохон үйл ажиллагааг Монгол Улс 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд өнөөдөр  Төрийн ордонд Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд 1000 донорын чуулган болно.

Монгол Улсад өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадна гэж судалсан байдаг.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.