Дипломатуудын талаар хаалттай хаалганы цаана юу ярив?
Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбилэг нар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ- ын Дрезден хотод саатуулагдсан. Тус хэрэгтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдсан байдаг.

Хуралдаанаар Монголын дипломатчдын холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өгсөн юм. Улмаар байнгын хорооноос энэхүү асуудалтай холбоотой тогтоол гаргахаар болжээ. Тэгвэл байнгын хорооны хаалттай хаалганы цаана юу яригдсан талаар зарим эх сурвалж мэдээлж байна.

Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хуралдааны дараа Б.Баттүшиг, Эрдэнэбилэг нар анх удаа хар тамхи зөөвөрлөөгүй гэж мэдэгдсэн нь зүгээр ч нэг хэлсэн үг биш бололтой. Б.Баттүшиг, Эрдэнэбилэг нар олон удаагийн үйлдлээр ХБНГУ-ын хилээр хар тамхи оруулсан гэсэн мэдүүлэг өгсөн тухай ч яригдсан байна. Түүнчлэн дахин нэг консулын газрын ажилтан их хэмжээний хар тамхи ХБНГУ руу тээвэрлэж яваад баригдсан талаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Мөн манай консулууд нэг эргэлтэд 20, 30 мянган еврогийн тамхи зөөдөг байсан бол одоо наймаанд
оролцдог болж нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн хэмжээнд байна гэжээ. Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар дипломатуудын томилгооны асуудлыг нэлээд ярилцсан байна. Томилгоо оновчгүй байсан учраас энэ хүмүүс нь асуудалд орж байна. Үүнд хэн хяналт тавих, ямар шаардлагаар хэрхэн томилох, эргээд хариуцах эзэн нь хаана байна гэх мэт асуудлыг ярилцжээ. Гадаад харилцааны сайдын мэдээлэлд сүүлийн 10 гаруй жилийн дотор Гадаад харилцааны яаманд дипломатуудтай холбоотой гомдол ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс дахин Дипломат төлөөлөгчийн газар томилогддог талаар ч дурьдсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Т.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-19 13:12:43
    Тамхи зөөдөг жолооч нь л гэхэд экс еөк Очирбатын хамаатан , эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга. Оюунбадамын хүү гэсээн. Дандаа л дарга нарынхан. Ардынх ингэхгүй...
  • Зочин 2019-06-15 10:24:06
    Нямдоржийн хүүг хар л даа. Эрдэнэтэд өчнөөн тэрбумын шахаа аавынхаа нэрийг барьж хийчихээд ,одоо Австральд элчин сайд болоод л дэвшээд л явчихаж байна.
  • Зочин 2019-06-15 10:20:27
    Томилгоо оновчгүй байна. Яахаараа хар тамхины наймаачдыг томилдог юм бэ.
  • Иргэн 2019-06-14 14:51:49
    Хар тамхи, офшорын загалмайлсан эцэг Цогтбаатарыг зайлуулахгүй юм уу. Нийлдэг хүмүүс чинь нэг л биш ээ, Хүүк ээ
  • Ochir 2019-06-14 07:41:18
    Nohoi ug heldeg baisan bol ene chini tsever suljee shuu gej heleh baisan baihdaa
  • zojin 2019-06-14 06:24:19
    ajilaa gyicetgej jaddaggui, hel us muutai, tuhai ulsaa eh orontoigoo holboj ogoh bolon tuhai ulsaas suralcaj nutagtaa nevtruulehdee uy j hiideggui eljinguud.
  • зочин 2019-06-14 05:42:55
    Монгол тамын ёроолд унаад мөд босох шинжгүй
  • Турк элчин 2019-06-14 04:20:01
    Цалинтай жуулчидаа хэдхэн гэр бүлийн хүрээнээс гаргаач ээ. Тэр Р.БОЛД ноён нь гээ биз дээ.
  • зочин 2019-06-14 03:30:00
    Улс орны нэр төр унагасан элчингийн газруудын нийт ажилтануудыг элчингээс нь жолооч үйлчлэгч бүгдийг халж эргүүлэн татаж хариуцлага тооцох бүгд багаараа байгаа...
  • ЗОЧИН 2019-06-14 02:25:53
    МАГАДГҮЙ ХАР ТАМХИНЫ НАЙМААНААС ОЛСОН АШГААСАА ТОМИЛУУЛАХ ДАРГА НАРТАА ХУВЬ ХҮРТЭЭДЭГ, ТЭГЭЖ ХАМГААЛАЛТАД ОРДОГ НЭГ ЁСОНДОО ГЭМТ ХЭРГИЙН СҮЛЖЭЭ БАЙХ