Ажаа гэгээн  “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ажаа гэгээн Лувсантүвдэнд “Алтан гадас” одонгоор шагнахаар шийдвэрлэж, шагналыг нь өнөөдөр Төрийн ордонд гардууллаа.

Тэрбээр шагнал гардах үеэрээ “Маш их баярлалаа. Өнөөдрийн билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр шагнал гардуулсанд маш их баярлаж байна. Би Монголд цусны хавдараар өвчилсөн хүүхдүүдэд зориулж эмнэлэг барьсан. Энэ нь ганц миний хийсэн ажил  биш, олон нийт ард түмний буян. Энэ бол миний гараар дамжиж бүтээгдсэн юм. Тэгэхээр энэ шагнал олон нийтийн төлөө авч байгаа шагнал гэж бодож байна” гэв.
Ажаа гэгээн нь Улаанбаатар хотноо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд монгол хүүхдүүдэд зориулан “Цусны эмгэг, хорт хавдрын оношлогоо эмчилгээний төв”-ийг сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр барьж байгуулсан юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Umi 2015-03-16 16:35:46
    Tand bayar hvrgie.
    211.100.51.121
    Мэдэгдсэн Хариулах