“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран 2006, 2007, 2016 онуудад хамтран зохион байгуулсан бөгөөд 2019 онд дөрөв дэх удаагаа 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Тус сургуулийн үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад оршино. Түүнчлэн олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулах юм.
Тус сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, нээлт, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.
Энэ олон улсын сургуульд 35 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид оролцох юм. Мөн түүнчлэн Бүгд найрамдах Бенин улс, Бүгд найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Израйл, Йорданы Хашимитын хаант улс, зэрэг 7 улс анх удаагаа тус олон улсын сургуульд оролцох аж.
Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг дэмжих үйлсэд бодитойгоор оролцож, дэлхийн булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн хамтран ажилладгаар харж болно. 17 дах жилдээ болж буй энэхүү олон улсын сургууль нь анх явагдсан мөчөөсөө эхлэн бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай болсон болсоор байгаа юм. Энэхүү сургууль нь цаашлаад бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.
С.Анар