Тавантолгойн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталлаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр дэх Тавантолгой нүүрсний орд газраас “УБТЗ“ ХХН-ийн Зүүнбаян өртөө хүртэл нийт 414,6 км бөгөөд уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх, дотоодын нөөц бололцоогоор төслийн санхүүжилт, зам барилга, бүтээн байгуулалтад төмөр замын барилгын ажил гүйцэтгэх чадамж бүхий Зэвсэгт хүчний анги, салбар, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.

С.Сансар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2019-06-12 07:57:39
    Улсын төсөв, төрийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр барих барилга байгууламжыг ТЭЗҮ батагдаагүй байхад барих нь хууль зөрчсөн явдал биз дээ
    • өмнөх тэзү нь байгаа түүнийгээ ашигла 2019-06-12 08:44:04
      дахин ТЭЗҮ нэрээр хэдэн саяыг үр ашиггүй үрсэнээс ганц км замаа барьсан нь дээр дээ.