Аймгуудын баяр наадмын хугацааг тогтоолоо

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,

Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,

Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,

Төв аймгийнх долдугаар сарын 8-10

Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10

Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.   

С.Сансар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-13 10:37:14
    Тоотой амьдрах насанд баярлаад, наадамлаад явах гоё ш дээ. Бүгдийг нь зөрүүлэх хэрэгтэй.
  •  2019-06-12 08:43:39
    нэг өдөр зэрэг хий л дээ. бөөн найр хэссэн бөх морь уядаг ИХгишүүн тэнээд л архидаад л явах юм.
  • шударга л байцгаая л даа 2019-06-12 07:59:51
    Хэдхэн бөх, уяачдын алдар цолоо нэмүүлэхийн төлөө улс, аймгийн наадмын хоногийг зөрүүлж хийдгээ хэзээ болих юм бэ? Орон даяараа нэг өдөр наадаж болдоггүй юм уу?...