Эмэгтэйчүүдэд эдийн засгийн мэдлэг олгож байна
Жендерийн үндэсний хороо, Азийн сантай хамтран хөдөө орон нутагт бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Сургалтанд 21 аймгийн 50 орчим ЖДҮ, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байна.Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг хэрхэн сайжруулах талаар Засгийн газар, Татварын Ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд мэдээлэл хийж байгаа юм.
 
Мөн ЖДҮ эрхлэгчдийн нийгмийн даатгалын төлөлт ба ач холбогдол, ААНБ ба хувиараа бизнес эрхлэгчдийн татвар төлөлт ба түүний ач холбогдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал, үр ашигтай нөөцийг эзэмших, захиран зарцуулах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих, түүний эдийн засгийн ач холбогдол, хөдөлмөр эрхлэлтэй холбоотой ОУХБ-ын холбогдох конвенцийн тухай мэдээлэл, бизнес эрхлэхэд хууль эрх зүйн орчны эерэг болон сөрөг нөлөөлөл, авлигаас ангид байх, харилцааны чадвар ба хэвлэл мэдээллийг үр дүнтэй ашиглах зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж ярилцах юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.