Хятадад ''Азийн БОАО'' чуулган эхэллээ
БНХАУ-ын Шандун мужид анагаах ухааны салбарт шинэчилсэн иехникийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой эрүүл мэнд, шинэчлэлийн тухай "Азийн БОАО" чуулган эхэлсэн байна. Азийн Давос гэгддэг Дэлхийн эрүүл мэндийн байдал, эрүүл мэнд, шинэчлэл гэсэн уриатай энэ чуулган гурван өдөр үргэлжилнэ.

Мөн 100 гаруй орны 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Зохион байгуулагчид "Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар анагаахын салбарт интернэт хэрэглээг өргөжүүлэх, технологийн шинэчлэлийн үйлдвэрийн өөрчлөлт, уламжлалт эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар анхаарч хэлэлцэнэ" гэв.

Энэ чуулганд олон улсын үзэсгэлэн худалдаа, 28 бага хурал, төслийн танилцуулга орж байгаа аж. Мөн энэ салбарт хамтын ажиллагаа, харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ. Чуулганы нээлтийн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн асан Маргарита Чан "Дэлхийн орнууд эрүүл мэндийн салбарын асуудалд анхаарч байна. Түүнчлэн энэ салбартай холбоотой үйлдвэртэй зарим салбар олон улсын хэмжээнд хурдан нэмэгдэж байна. Бидний хүчин чармайлтын үр дүнд Ази дэлхий нийтийг хөгжүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарт үйл ажиллагааг бэхжүүлэхээс гадна, тохиролцож чадна гэдэгт итгэж байгаагаа" илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.