Хасан Рохани АНУ-ын хоригийг эсэргүүцэв
Ираны ерөнхийлөгч Хасан Рохани Германы Гадаад хэргийн сайд Хейко Маастай уулзсан байна. Энэ үеэр АНУ-ын зүгээс Ираны эсрэг хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хоригийг Европ эсэргүүцэх ёстой гэж мэдэгджээ. Түүнчлэн бид Европ АНУ Ираны эсрэг үйлдэж байгаа эдийн засгийн алан хядах ажиллагааг эсэргүүцнэ гэж найдаж байна гэж албан ёсны цахим хуудастаа нйитэлсэн мэдэгдлээ бичсэн байна.

АНУ-аас манай орны эсрэг жилийн өмнө өрнүүлсэн дайн нь хэнийг ч баяжуулахгүй болохыг сануулжээ. Хасан Рохани Европыг АНУ-ын явуулж байгаа үйл ажиллагааны эсрэг арга хэмжээ авахгүй байна гэж зэмлэжээ. Ялангуяа, Вашингтон цөмийн гэрээнээс гарснаас хойш цилийн хугацаанд цуврал ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа талаар гомдоллосон байна. Харин Германы Гадаад хэргийн хэргийн сайд Хейко Маас АНУ-ыг ганцаараа энэ гэрээнээс гарсныг буруу гэж үзжээ. Тэрээр "Берлин, Вашингтон нь Ираны талаар явуулж байгаа улс төрийн бодлого ялгаатай" гэж мэдэгдсэн байна. Ираны түүхийг мэддэг хүмүүс энэ оронд үзүүлж байгаа дарамт нь ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг сайн мэднэ гэж онцолжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.