Өнөөдөр: Алтан медалийн эзэн балетчин М.Тэлмэн эх орондоо ирнэ

11:00 цагт Үндэсний мэдээллийн тѳвд  Налайх дахь "Эрдэнийн хөгжил" ХХК-ийн уурхайд осолдож нас барсан гурван иргэний ар гэр, өмгөөлчийн хамт мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 5 сарын статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны B1 давхрын Мэдээллийн танхимд хүргэнэ. Сонирхуулахад, 2019 оны эхний улирлын дундаж цалингийн мэдээллийг хүргэнэ. Хаана: Засгийн газрын III байр Холбоо барих: 51-263152

11:00 цагт  “ТАТВАР ЗУВЧУУЛАЛТ-ОЛБОРЛОХ САЛБАРЫН ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт зөвлөлдөх уулзалт 2019 оны 6 сарын 12-13-нд МҮЭ-ийн холбооны хурлын танхимт болно. Зөвлөлдөх уулзалтаар “Уул уурхайн татвар-Рио Тинто Монголд татвар зувчуулсан нь” судалгааны тухай мэдээлэл, Татварын шинэчлэлийн өнөөгийн байдал, бэрхшээл зэрэг сэдвээр мэдээлэл хийж, Татвар ба олборлох салбарын нөлөө сэдэвт хэлэлцүүлэг явагдана.Утас: 88007709
 

12:00 цагт  М.Тэлмэн эх орондоо ирж байгаа тул Чингис нисэх онгоцны буудалд ирж мэдээлэл бэлтгэнэ үү. Дэлхийн 10 орны 18 хотод зохион байгуулагддаг “World Ballet Grand Prix-2019” мэргэжлийн баллетчидын тэмцээн Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод болсон байна.Уг тэмцээнд 1800 гаруй бүжигчид шалгаруулалтад өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баллетчин М.Тэлмэн түрүүлж, алтан медалийн эзэн болсон байна. Холбогдох утас 96011010

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-06-12 02:03:42
    Nrged ni denduu chadamjtai tur ni denduu chadamjgui. Urh ger bol ur huuhed ni aav eejee tataad demjeed yavah sanj.... Telmend bayar hurgej amjilt husye