О.Боргилыг үргэлжлүүлэн хорино
Найз охиноо 13 давхраас шидэж амийг нь хохироосон байж болзошгүй хэрэгт сэрдэгдэн шалгуулж байгаа О.Боргилыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргажээ.

Талийгаач эмэгтэйд задлан шинжилгээ хийж, хариу гарсны дараа түүнийг цагдан хорьсон бөгөөд тэрбээр цагдан хоригдох ёсгүй гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргасан байсан юм.

Харин өнөөдөр тэр хүсэлтийг нь шүүх хэлэлцээд О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-12 04:27:00
    Зөвөө. Нас залуу өндрөөс шиддэг алуурчид олширч байна шүү
  • Монгол Залуу 2019-06-11 11:37:35
    Ингэж өндрөөс шидүүлж алуулчаад амиа хорлосон болгоод байдаг. Тэгвэл Монгол улс амиа хорлолтоороо дэлхийд 4т саяхан орж ирлээ.