Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өргөн барилаа
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор  Д.Занданбат Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

ДНБ-ий урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 6.9 хувьд хүрч, төлөвлөсөн зорилтот түвшнээс 2.7 нэгж хувиар өссөн байна.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээг 8.036.2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 10.172.8 тэрбум төгрөгт хүрч, 2.1 их наяд төгрөг буюу 26.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд буюу 27.9 хувиар давж биелсэн байна.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9.345.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 26.2 хувиар буюу 1.940.4 тэрбум төгрөгөөр давж, өмнөх оноос 2.0 их наяд төгрөгөөр өссөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайланг Төсвийн тухай хууль,  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартууд, Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн бодитой, шударга илэрхийлсэн байна гэж аудитын тайланд дүгнэсэн байна.
 
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-11 09:12:02
    төрийн албаны ёс зүйг аудитын энэ ажилтан биелүүлсэнгүй үсээ задгай тавьж ерөнхийлөгчид бараалсан бна шүү
  • Бат 2019-06-11 05:41:09
    Үндсэн хуулиндаа татвар төлөгчдийн хяналтыг төсвийн зарцуулалтанд хяналт тавидаг болмоороо