Сэхээнд орсон хүүхдүүдийн бие сайжирсан тул эмнэлгээс гарна
Өнгөрсөн амралтын өдөр хүүхдийн асрамжийн “Өнөр бүл” төвд гал гарч, 78 хүүхэд эмнэлэгт ЭХЭМҮТ-д хүргэгдсэн билээ.Тус төвд 2-18 насны 190 хүүхэд амьдардаг юм. Тэдний нэг нь тухайн үед сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн бол биеийн байдал нь хэвийн болж өнөөдөр эмнэлгээс гарах юм байна.  

Тус төвийн хоёр давхар нэлэнхүйдээ шатсан, хүүхдүүд хувцас, ор хөнжилгүй үлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.

Тэгвэл гал түймэр асрамжийн газрын хоёр давхрын 30 метр квадрат бүхий хүлээлгийн танхимд гарсан байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн амьдрах өрөө галд өртөөгүй, хүлээлгийн танхим дахь буйдан хивс сандал, ширээ зэрэг шатжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.