Цагдан хориог эсэргүүцсэн О.Боргилын хүсэлтийг хэлэлцэж байна
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Уг хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргил гэгчийг сэжигтнээр татан холбогдуулан шалгаж байгаа ба талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан юм.

О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байгаа.

Харин шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэж, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцэх хурал эхэлсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-11 03:54:47
    ард түмний дургүй туйлдаа хүрч байгаа шүү. тэсрэх бөмбөг болсон байгаа.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах