Ц.Мөнхбаярыг суллахыг шаардан, жагсана
Одоогоос яг нэг жилийн өмнө УИХ-ын намрын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн Гал үндэстэн болоод байгаль орчны төлөөх хэд хэдэн холбооныхон Төрийн ордны гадна талд зэвсэгтэй жагсаал хийж байсан. Тэд тэсрэх бөмбөгийг хэд хэдэн байршилд байрлуулж төрийн ордны гадна буун дуу хүртэл гаргасан юм.

Ингээд Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хэдэн хүнийг баривчилж, ял оноосон билээ. Тодруулбал “Урт нэрт” хуулийг хэрэгжүүлэхийг шаардан Төрийн хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгагдсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийн хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэж, Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6.1 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, М.Мөнхболдод нэг жилийн хорих ял тус тус оноосон байдаг. Тэд анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял сонсоод давж заалдах дээрээ ийн буураад байсан юм. Дээд шүүхээс тэдэнд холбогдох хэргийг дахин хянан үзээд, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

Харин Ц.Мөнхбаяр нарыг баривчилсан үеэс тэднийг дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Тэдний энэхүү эсэргүүцлийг УИХ-ын зарим гишүүд дэмжин нэгдээд байгаа юм. Тэгвэл энэхүү зэвсэгтэй жагсаалын нэг жилийн ойн дээр  Ц.Мөнхбаярыг суллахыг шаардан жагсахаар болжээ.Жагсаал өнөөдөр 15:00 цагт Чингисийн талбай дээр болох юм байна. Жагсаалд оролцогчид тэднийг суллахыг шаардахын зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлэхээр төлөвлөжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • alt 2014-09-16 10:52:42
    Buudaagui shuu dee. Buudsan ch yaadag yum ve????
    150.129.142.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2014-09-16 10:49:39
    Монхбаяр тэргуутэнгууд нийгэмд тогтворгуй байдал анархизм уусгэх гэсэн гадны захиалгыг биелуулэгч шантаажчид. Дарж байхгуй бол Украйны араас орох аюултай.
    202.21.106.167
    Мэдэгдсэн Хариулах
  • За даа 2014-09-16 09:33:46
    Энэ буун дуу гаргах нь маш буруу. Өөр тэмцлийн хэлбэр сонгох байсан юм даа. Уул уурхайн ашиглахдаа хамгийн сүүлийн үеийн технологи ашигладаг болох хэрэгтэй.
    202.5.206.163
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-16 04:40:35
    Энэ хүн эх орончийн үнэн төрх мөн, тэр хэнийг ч буудахгүй бас дэлбэлэхгүй.Монголынхоо төлөө мятаршгүй тэмцээрэй.
    112.72.13.102
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2014-09-16 06:10:53
      Буудаж байсан юм биш үү?
      202.131.233.187
      Мэдэгдсэн Хариулах
      • ooo 2014-09-16 06:34:44
        ter chin sanuulga
        202.21.117.232
        Мэдэгдсэн Хариулах