Э.Мөнх-Очир: Хар тамхины хэргээр саатуулагдсан хоёр хамгийн түрүүнд над руу ярьсан
Монгол Улсаас Турк улсад сууж байсан дипломатч Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашиндаа 70 кг героин тээвэрлэн явж байгаад баривчлагдсан хэрэг анхаарлын төвд байна.

Эл асуудлаар Бүгд Найрамдах Турк улсын Станбул дахь ерөнхий консулаар ажиллаж байгаад ажлаа өгсөн Э.Мөнх-Очир сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монголын ард түмнээс уучлал гуймаар байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм явдал болсонд харамсч байгаагаа илэрхийлье. Би ажлаа өгөөд удаж байна. Гуравдугаар сарын 8-ны Засгийн газрын тогтоолоор дуудагдаад дөрөвдүгээр сарын 03-нд Монголд ирсэн. Тэрнээс хойш юу болж байсныг сайн мэдэхгүй байна. Ажлаа өгсөн учраас төлөөлөгчийн газартай холбоогүй байсан.

Б.Баттүшиг есдүгээр сард томилогдож ирсэн. Ажлаа сайн гүйцэтгэж байсан. С.Эрдэнэбаяр гэж хүн аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирж байсан. Тодорхой шаадлагатай үед машин тэрэг барьдаг байсан. Миний жолооч гэсэн ойлголт байхгүй. Байгуулагын жолооч гэж явдаг.

Энэ хоёр хүн баригдангуутаа над руу холбогдсон нь үнэн. Би Улаанбаатарт байсан учраас Германд байсан Элчин сайд руу яриад манай төлөөлөгчийн газрын хоёр хүн асуудал гаргасан байна. Анхаарал хандуулаарай гэж ярьсан. Одоо энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Босс нь 2019-06-19 07:22:00
    Босс руугаа ярих нь мэдээж ш дээ. Хэрвээ энэ нөхөр энэ хэргийг нь эхлүүлээгүй бол юу гэж албан ажлаа өгчихсөн хүн рүү яриад байхав?!
    103.10.22.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-06-16 01:31:26
    Ойлгомжтой шүү дээ. Сайн эцэгийн буянаар нэг удаа манай булганаас гишүүн болсон. Ар хударга хийж консул болсон арай арай л юм даа. Маш сайн шалгах хэрэгтэй дээ....
    118.38.172.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголчууд  2019-06-14 03:55:42
    МөнхОчирын эхлүүлсэн ажил даварсаар давгын оронд заларсан бололтой .
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-06-11 04:19:19
    Мөнхочир эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж байгаам биздээ?!
    64.119.27.193
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-06-11 01:29:22
    МАН-ынхан хүчин, хар тамхи, 60тэрбум гээд гарч болох бүх л бузар байна даа.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Зссс 2019-06-10 23:20:08
    Загатнасан газар маажив гэгчээр Мөнх-Очир луу дайрах шалтаг олдож дээ.
    24.254.11.206
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-06-10 20:16:36
    ene 1 udaagiin ajil bish bna!!! nileen amtashsan bolood iim iheer avch yavj bna shtee... Munh-Ochirig Mongold irsen bhad n zalgadag n buyr No-toi
    202.9.43.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-06-10 13:38:08
    Энэ хулгайч далдаас удирдсан нь гарцаагүй боллоо?!
    64.119.27.193
    Мэдэгдсэн Хариулах
  • B 2019-06-10 10:22:22
    Та зөөлгөдөг учраас л ярьж байгаа биз. Энэ МАН-с гарахгүй юм алга даа.
    66.181.179.27
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-06-10 10:18:05
    EZENTEEN ODOO YAH VE GESEN YM BISH UU....
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Санамсаргүй шууд чамруу яриал аан ... 2019-06-10 10:04:32
    Яагаад заавал шууд чамруу залгасан юм бол сонин санагдахгүй б на уу ? Одоо чи ярихдаа огт хөндлөнгийн хүний өнцгөөс тэгсийн билээ ийм ажил хийж байсан гэсэн гэж...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Боссоо бид баригдчихлаа... 2019-06-10 07:16:58
    Don Munkh-Ochir юм бишүү?
    64.119.26.29
    Мэдэгдсэн Хариулах