“Улаан тариа 2” аяныг эхлүүлж, Тэмбүү өвчинтэй дайн зарлаж эхэллээ
Дэлхийд шившиг болгож байгаа, нийгмийн дайсан, удмын санд нөлөөлж байгаа тэмбүү өвчинтэй дайн зарлаж байгаа талаараа өнөөдөр салбарын яамнаас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ЭМЯ-аас хоёр жилийн хугацаанд тэмбүү өвчнийг устгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв.
 
Дэлхийд түмний шившиг болж байгаа тэмбүү өвчинтэй тэмцэхээс айхгүй 

Эрүүл мэндийн сайд Д.СарангэрэлЭрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50-55 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Гол хэлэх гэж байгаа зүйл тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлагатай болсон.

Ерөнхийлөгч Элбэгдорж хоёр удаа хаалттай мэдээлэл өгч байсан. Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн энэ асуудал ярианаас цааш хэтэрсэнгүй. Бодитой ажил хийсэнгүй. Бид нар ярианаас ажил руу шилжиж байна. Ингэж байж эрүүл монгол ирээдүйг бий болгоно.

Мэргэжлийн бүх хүмүүс энэ чиглэлийн үйл хэрэгт хамтран ажиллана. Гурван халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөр бий. Элэгний халдвар, сүрьеэ өвчний урьдчилан сэргийлэх үзлэгийг өнгөрсөн жил явуулсны эцэст энэ өвчнийг илрүүлсэн.

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн бүх хүүхдүүдийг шинжилгээнд оруулж, халдвартай хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг хийгээд явж байна. Хөдөө орон нутагт ч мөн бүрэн үзлэг оношилгоо хийгдэж байна.

Хүн амын дунд зонхилж байгаа халдвартай өвчинтэй тэмцэнэ. Олон жил ярилаа, одоо бодит үр дүнгийг нь үзэхээр бид хамтарч байна. Бүх нийтийн хамтын ажиллагаа чухал байна. Уул уурхайн яам ч гэсэн хамтарч ажиллах ёстой.
Хуулийн болон хүний эрхийн байгууллага хамтран ажиллаасай.

Харилцан ойлголцож ухамсарлаж, хамтарч байж асуудлын ард гарах нь чухал байна. Дэлхийд түмний шившиг болж байгаа тэмбүү өвчинтэй тэмцэхээс ичихгүй байна. Энэ ажлыг ХӨСҮТ гол үүрэг гүйцэтгэж ажиллана. Мөн өрхийн эмнэлгүүд оролцоно.

Монгол хүний удмын санд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тэмбүү өвчнийг устгаж чадна. Эрүүл мэндийн салбарт ийм боломж, дэд бүтэц бий. Эрүүл мэндийн тухай хуульд "Халдварт өвчнийг илрүүлэх, оношлуулж, эмчлүүлэх үүрэгтэй. Бусдад санаатайгаар халдварт өвчин тараасан бол 1-5 жилийн ял оноох, гадаадад зорчих эрхээ хасуулах тухай заалт Эрүүгийн хуульд бий” гэв.
 
Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулна
 
Уул уурхайн яамны төлөөлөл “Энэ хөтөлбөрт манай яам хамтран ажиллаж байна. Ялангуяа уурхайн салбарт ажиллаж байгаа залуучуудынхаа эрүүл мэндэд анхаарах, тэднийг тэмбүүгийн шинжилгээнд хамруулна. Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийнэ” гэлээ.
 
Жирэмсэн эхчүүдэд тавих хяналтыг сайжруулна

Газрын дарга Я.Амаржаргал, "ЭМЯ, сайдын зөвлөл түүхэн шийдвэр гаргаж байна. Тэмбүү өвчнийг устгахаар “Улаантариа-2"  төрөлхийн тэмбүүг устгах аяныг эхлүүлж байна. Хоёр үндсэн зорилтыг дэвшүүлж байна. Эхний ээлжинд жирэмсэн ээжүүдийн хяналтыг сайжруулна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг бууруулъя. Сайтар оношилъя, устгая гэсэн. Салбар хоорондын оролцоо, иргэдийн идэвхтэй байдал чухал байна.

Мөн эрсдэлт бүлэгтэйгээ ажиллах ёстой. Бидэнтэй хамтарч ажиллах төрийн бус байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан гэх мэт олон байгууллагууд хамтарч ажиллана. Энэ аян хоёр жил үргэлжилнэ. Ялангуяа ирээдүй болсон хүүхэд багачуудад нөлөөлж байгаа хүүхдүүдээ эрүүл өвчингүй төрүүлэхийг зорьж байна”гэлээ. 
 
Таны эрүүл мэндийн асуудал таны гарт байгаа шүү 
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэгмэгдсэн. Нийгмийн хүчин зүйл халдварт өвчинд нөлөөлж байна. Тэмбүү өвчнийг устгах чиглэлээр ажиллах  мэдлэг, туршлагатай, зохион байгуулалттай ажиллах боломжтой. Тэмбүү тархалт өндөртэй ч бүрэн эмчлэгддэг өвчин. Халдвар ихсэж байгаа нийгмийн голлох шалтгаан бол хүн амын шилжилт хөдөлгөөн, архидалт, ядуурал, ажилгүйдэл биеэ үнэлэлт их байгаатай холбоотой.

Тиймээс энэ бүхэнтэй тэмцэх ёстой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн системийн ажил биш, нийгмийн ажил. Эрүүл мэндийн систем манлайлан ажиллана. Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эрүүл эсэхээ тогтоолгох нь чухал юм. Хувь хүнээс мөнгө гаргахгүй. Улсын төсөв, ЭМД-ын сан, Глобаль сангийн санхүүжилтээр тэмбүүгийн тархалтыг таслан зогсооно.
 
Тэмбүүгийн талаар сургалт сурталчилгаа сайн явуулна

 
БЗД-ийн 21-р хорооны "Ачитсайхан" ӨЭМТ-ийн дарга Аварга: Тэмбүүтэй тэмцэх хоёр жилийн аян зарлаж байгаад өрхийн эмчийн хувьд их баяртай байна. Анх жирэмсний хяналтад ороход үнэ төлбөргүй ДОХ/ БЗДХ, тэмбүүг илрүүлэх түргэвчилсэн тест хийдэг. Тэмбүү илэрвэл хоёр дахь шатны эмнэлэгтэйгээ хамтарч эмчилдэг. Нэг сэтгэл зовоосон зүйл бол хавьтагч, нөхөртэйгээ хамт ирж, эмчлүүлэх хэрэгтэй. Гэтэл нөхөр нь ирдэггүй.
 
Манай эмнэлгийн хувьд 2018 оны 6 сард 43 ээж илэрсэн бол 2019 оны 6-р сард 13 илэрсэн байна. Бид өрхийн эмнэлэгтээ сургалт явуулдаг ч ирдэг хүн байдаггүй. Бид хоёр жилийн хугацаанд сургалт сурталчилгаа явуулж, тэмбүүтэй иргэдээ бүрэн эмчлэхэд анхаарал хандуулан ажиллах болно. 

Заамар сумын эмнэлгийн эмч: Манай сум маш онцлогтой. Манай суманд уул уурхайн 30 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг.  Хөдөлгөөнт хүн ам ихтэй. Тиймээс уурхайнуудтайгаа хамтран ажиллаж, сургалт сурталчилгаа явуулж, үзлэг оношлогоо хийх чиглэлээр эрчимтэй ажиллана. 

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-19 05:58:32
    ард түмэн замбараагүй болсны гай
  • irgen 2019-06-14 08:53:03
    Eruul mendiin yamniihnii tarhi tembuurchihsen yum baina l fej helehees uur yaltai bilee
  • ene bol byzar zabaan yanhandaltiin yr yn 2019-06-11 11:31:31
    daanch dee?ene zambaraagyi yanhan zaluus aasain syrtalchilgaa hiij tolgoi tarhitai ni sain nocholdohgyi bol 1921 onoos emneheesee ch hezyy baidald hyrne?ene bol...
  • 88 2019-06-10 09:23:50
    ХӨӨЕ САЙДАА нөгөө Сүрьеэгийн халдвартай болгочихсон сурагчидыг яасан бэ
  • Толгойгоо сэгсрэгч 2019-06-10 07:21:58
    Улаан тугаа намируулмар юмдаа...
  • НАРАНХҮҮ 2019-06-10 06:46:42
    bid ch delhiiid shivshig bolj bn daa
  • Бат 2019-06-10 06:25:38
    Биеээ үнэлэгч эрхмүүдийг нэг бүрчлэн шинжилгээнд харуулах энэ эрхмүүд л хоцрох магадлал өндөр
  • Хотын унаган 2019-06-10 06:18:39
    Муулаад байгаа Соц үед наад муухай өвчин чинь алга болж байсан. Ардчилал гэдэг замбараагүй хүмүүсийн тарьсан балаг
  • Зочин 2019-06-10 05:38:48
    mash zuv.
  • иргэн 2019-06-10 05:35:40
    АрХИ үйлдвэрлэлт борлуулалт, Архидалттайгаа эхлээд тэмц