Инвертор хөдөлгүүртэй LG Direct Drive – угаалгын машины найдвартай, удаан хэрэглэгдэх баталгаа
Сэгсрэлтийн горимын үеэр ч та дуу чимээ, чичиргээний тухай мартаарай
 
Эрчим хүчний бага зарцуулалт, чимээгүй ба найдвартай хөдөлгүүр, чичиргээний хамгийн доод түвшин, угаалтын гайхалтай чанар зэрэг нь LG Electronics (LG) угаалгын машинуудыг хэрэглэгчдийн хамгийн дуртай бүтээгдэхүүн болгож байна.


 
Амжилтын үндэс нь сэгсрэлтийн горимын үеэр ч дуу чимээ, чичиргээг үүрд мартуулах LG Direct Drive шууд хөтөч бүхий хүрд юм. Жийргэвч, дамар хүрднээс татгалзсан LG инвертор шууд хөтөч нь хөдөлгүүрийн ажиллах чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, эрчим хүчний зарцуулалтыг багасгаж, элэгдлийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, эвдрэх магадлалыг бууруулдаг байна.
 
Энэхүү өөрчлөлт авчирсан хөтөч нь LG-ийн угаалгын машинуудын  6 Motion Direct Drive технологийн үндэс нь ба зургаан өөр хөдөлгөөнийг хослуулсны үр дүнд угаах тусгай горимуудыг бий болгодог байна.
 
LG инвертор шууд хөтчийн уян хатан байдал, дасан зохицох чанар нь түүнийг угаалгын машинуудын дунд хамгийн төгс сонголт болгож чадаж байна. Уг угаалгын машин нь маш олон төрлийн даавуунд санаа тавьж чаддаг байна. LG-ийн угаалгын машинуудын ер бусын гүйцэтгэх чанар, бат бөх байдал нь компанийг бүтээгдэхүүнийхээ моторын ажиллагаанд 10 жилийн баталгаа өгөх боломжийг олгожээ.


 
LG-ийн технологууд хэзээ ч нэг байрандаа зогсдоггүй. AI DD – хиймэл оюун ухаан бүхий шинэ үеийн угаалгын машин нь өөрөө хувцасны жинг тодорхойлж мөн бохирдлын хэмжээг тогтоодог байна. Ингэснээр цуглуулсан мэдээлэл дээрээ тулгуурлан хэрэглэгчид хамгийн оновчтой угаалтын горимыг санал болгодог байна. Зөв сонгосон угаалгын горим нь даавууг гэмтээлгүйгээр хувцсыг болгоомжтой угаах болно.
 
Эдгээр инновациудынхаа тусламжтайгаар LG компани нь угаалгын машины зах зээлд дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон билээ.

Бусдад түгээх
  • gplus