Олон улсын эдийн засгийн чуулган өндөрлөлөө

ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ сарын 6-8-нд болсон  Олон улсын эдийн засгийн чуулган амжилттай өндөрлөсөн байна. Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Антон Кобяков “Чуулганы үеэр оролцогчид 47 тэрбум 600 сая гаруй ам.долларын 650 гэрээнд гарын үсэг зурсан” гэж мэдэгджээ. Тэрээр “Чуулганы үеэр бид олон гэрээнд гарын үсэг зурсан амжилтыг тогтоолоо. Мөн 145 орны 19 мянга гаруй орны төлөөлөгч оролцсон” гэв. Тухайлбал, чуулганд  зургаан орны тэргүүнээс гадна НҮБ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцсон болохыг онцоллоо. Энэ үеэр Москва, Каракасын хооронд Венесуэлд чихрийн шижин өвчнийг анагаахад ашигладаг инсулин тариаг үйлдвэрлэхэд шаардлагатай материалыг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Түүнээс гадна ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхийлөгч Ши Жиньпин нар хоёр орон эдийн засгийн нягт харилцаатай болсноо харуулж АНУ-ын  Засгийн газрын эдийн засгийн ноёрхлыг унагаахын тулд нэгдсэн фронт бий болгохоор тохиролцжээ. Чуулганы үеэр ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн эдийн засгийн үзүүлэлт албан ёсоор өсч байгаа ч одоо хэрэгжиж байгаа олон улсын худалдааны харилцааны загвар хямралд өртөөд байна гэв. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч эмнэлгийн багаж хэрэгсэл, эм гэсэн хамгийн чухал шаардлагатай бүтээгдэхүүнд хориг ногдуулахаас чөлөөлөх саналыг тавьсан аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.