“И март”, “Өнөр бүл” асрамжийн газарт гарсан галын шалтгаан тодорхойгүй байна
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 8-ны өглөө  Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлах “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт, мөн тус дүүргийн нутаг дэвсгэр “И март” худалдааны төвд гал гарсан билээ.

“Өнөр бүл” асрамжийн газар  2-18 насны 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 70 нь байрлаж байсан аж.

Онцгой байдлын алба хаагчид 17 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, есийг нь яаралтай түргэн  тусламжаар ЭХЭМҮТ болон ГССҮТ-д хүлээлгэн шилжүүлэн өгсөн байгаа юм.

Харин “И март” худалдааны төвд гарсан галын улмаас алба хаагчид хордож, нэг иргэн утаанд ухаан алдаж унасанд яаралтай түргэн тусламж үзүүлжээ.

Гурван хүнийг утаажилтын бүсээс гарган, анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Дээрх хоёр төвд гал юуны улмаас гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд онцгой байдлын галын шинжээчид, цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байна гэв.

Харин “Өнөр бүл” асрамжийн газрын хүүхдүүдэд туслах хандивын аяныг сэтгүүлчид болон иргэд эхлүүлсэн байгаа ажээ.

 О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • м 2019-06-10 01:31:06
    манайд бүх зүйл мэргэжилийн бус , стандарт бус байна гал гарах энүүхэнд