Польшид болсон фестивалийн үеэр “Монголын ул мөр” киног гаргажээ

Бүгд Найрамдах Польш Улсын Гдынья хотод энэ сарын 11-13-нд зохион байгуулагдсан “Үзэн ядалтад өртөвч, үл бууж өгөх, шантрашгүй хүмүүс” хэмээх коммунизмын эсрэг тэмцлийн тухай Баримтат киноны олон улсын зургаадугаар фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар уригдан оролцжээ.

Монголд ардчиллыг тогтоохын төлөө тэмцэл, хоёр орны ардчилсан хүчнүүдийн хамтын ажиллагаанд Элчин сайд А.Ганбаатарын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэллээ. Фестивалыд Франц, Унгар, Чех, Болгар, Беларусь, Литва, АНУ болон бусад орны зочид төлөөлөгчид оролцжээ.

Энэ үеэр Г.Пацек, А.Голенбевски нарын хийсэн “Монголын ул мөр” хэмээх киног үзүүлсэн бөгөөд уг киног Монголд ардчилалын төлөө тэмцлийн үйл явцад польшийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтнүүд туслахаар очих үед авсан баримтууд дээр үндэслэн 1999 онд хийжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.