Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн цахим мэдээллийн нэгдсэн сантай болов
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн нь “Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх” зорилгоор Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан билээ. Уг зорилгод хүрэхээр 11 зорилтыг дэвшүүлж, 83 үйл ажиллагааг 2016-2023 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээг цахимаар авч, дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалт хийх зорилгоор цахим мэдээллийн сантай болсон байна. Өөрөөр хэлбэл, цаасан тайланг халж байгууллагууд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой мэдээ, мэдээллээ онлайнаар ирүүлэх, тухай бүр баяжилт хийх боломжийг бүрдүүлжээ.

Баасан гаригт /2019/06/07/ Авлигатай тэмцэх газраас хөтөлбөрийг хэрэгжүүлэгч үндсэн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудад хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлыг танилцуулж, уг программын ач холбогдол, хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш “Мэдээллийн нэгдсэн сантай болсноор хэрэгжүүлэгч байгууллагууд хийсэн ажлынхаа үр дүнг цахимаар тайлагнах, мөн улсын хэмжээний нэгдсэн тайланг цаг алдалгүй нэгтгэж, холбогдох байгууллага, УИХ-д хүргүүлэх, иргэд, олон нийтэд хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг шуурхай хүргэх боломж бүрдэж байна” гэж ярилаа.

Сургалт, хэлэлцүүлгээр үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах, анхаарбал зохих асуудал, эрчимжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар ярилцаж, харилцан санал солилцов.

Цахим мэдээллийн нэгдсэн сан ашиглалтад орж, үйл ажиллагаа нь тогтмолжсоны дараа хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах юм байна.


АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-06-09 06:55:45
    Ккк... С.БАЯР, Ц.ЭЛБЭГДОРЖ, Б.ХУРЦ , С.БАЯРЦОГТ., Ч.САЙХӨНБАЛАГ НАРАА ЭХЛЭЭД БҮХ НАС ААР ШОРОНД ХОРЬЧИХ...