Дөрвөн хөдөлгүүрт  ''Феррари SF90''
Италийн "Феррари" компани шинэ загварын хос хөдөлгүүртэй "Феррари SF90" спорт машин үйлдвэрлэсэн байна. Энэ шинэ машин нь "Феррари" компанийн өмнө нь үйлдвэрлэж байсан машинуудад байгаагүй шинэлэг зүйл ихтэй ажээ. Тухайлбал, тус компанийн үйлдвэрлэсэн хос хөдөлгүүртэй анхны машин биш ч гурван хөдөлгүүрээ цахилгаанаар цэнэглэдэг анхны загвар юм байна. Энэ гурван хөдөлгүүрийн тусламжтайгаар шатахуунаар ажилладаг хөдөлгүүрээ ашиглалгүйгээр машинаа унах боломжтой. Энэ тохиолдолд цагт 25-135 км/цаг хурдалдаг юм байна.

Хоёр цахилгаан хөдөлггүр нь машины урд хэсэгт, дугуй талдаа байрладаг ажээ. Харин гурав дахь цахилгаан хөдөлгүүр нь 3,9 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэйгээ шууд холбогддог байна. Нийт дөрвөн хөдөлгүүр нь 1000 морины хүчин чадалтай. Энэ уралдааны машины дээд хурд нь цагт 340 км/цаг бөгөөд 2.5 секундэд 0-100 км цаг хурдлах хүчийг авдаг ажээ. Харин хурдыг нь хянахын тулд дөрвөн дугуйнд нь хөтлөгч байрлуулсан байна.

Түүнээс гадна системийг нь орчин үеийн болгож шинэчилснээр зарим ажиллагааг нь жолооны хүрдэн дээр байрлуулсан жижиг мэдрэгчээр дамжуулан хянах боломжтой. Одоогоор шинэ спорт загварын "Феррари SF90"  машиныг худалдах үнийг тогтоогоогүй байна гэж "CNN" мэдээлжээ.

Харин өмнөх загвар болох хос хөдөлгүүртэй "Ла Феррари", "Ла Феррари Аперта" загвараас хямд үнээр борлуулах юм байна. Энэ хоёр загварыг нь 1.4, 2.2 сая ам.доллараар тус тус зарж байжээ.






 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Фэррари 2019-06-09 13:10:05
    Феррари Германы Фолксвагэнийх болоод удаж байгаа шүү. Одоо Талынх гэж хэлж болохгүй байхаа
  •  2019-06-09 06:06:53
    миний санааг хулгайлаад байна даа.