ЖДҮХС-ийн төслийг амралтын өдрүүдэд  хүлээн авч байна
ЖДҮХС-ийн төслийг  энэ сарын 8, 9-нд буюу амралтын өдрүүдэд 09:00-20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж хүлээн авч байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна. ХХААХҮ-ийн сайд тус ажлын явцтай танилцлаа.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байгаа аж. Мөн ЖДҮХСангаас төслийн материал бүрдүүлэхтэй холбоотойгоор 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ.   

Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн мэдээлэл ирүүлсэн байна. ЖДҮХСангаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт их, зээлийн хэрэгцээ шаардлага эрэлт ихтэй  байгаа аж. Иймээс амралтын өдрүүдэд буюу хагас, бүтэн сайн өдөр уртасгасан цагаар буюу 06.08-06.09-ны өдрүүдэд 09:00- 20:00 цаг хүртэл ажиллаж иргэд, аж ахуй нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төслийг нь хүлээн авахыг даалгасан байна.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.