Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатууд Герман улсын хуулиар шийтгүүлнэ гэв
Тагнуулын ерөнхий газраас хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч нарын талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тамгын газрын дарга Э.Эрдэнэ “Тавдугаар сарын 03-нд Монгол Улсаас Турк улсын Стамбул хотод суух ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг дипломат, мөн жолооч С.Эрдэнэбаяр хоёр Чех улсаас ХБНГУ-ын хилээр дипломат дугаартай машинтай нэвтэрч байхдаа саатуулагдсан. Энэ үедээ 70 кг мансууруулах бодис их хэмжээгээр тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Энэ асуудалтай холбогдуулан Герман улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Мөн тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой шалгалтыг эхлүүлж байна. Өнгөрсөн оны сүүлчээр болон энэ оны эхний байдлаар Европын орнуудад дипломат дугаартай машин ашиглан янз бүрийн хууль бус зүйлс тээвэрлээд байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу Гадаад харилцааны яам, тагнуулын байгууллага хамтарсан хэд хэдэн чиглэлээр шалгалт судалгааны ажил явуулж байгаа.

Герман улстай харилцан эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй учир тус улсын хууль тогтоомжийн дагуу шийтгүүлнэ. Дипломат дугаартай машин бол Б.Баттүшигийн хувийн машин байсан. Тэгэхээр энэ машинаар хэрэг үйлдсэн байж болзошгүй. Тэгэхээр үүнийг сайн судална. Яагаад ийм машинд дипломат дугаар олгосон. Турк улсад үүрэг гүйцэтгэж байсан хоёр жолооч яагаад Герман улсад явж байсан, их хэмжээний хар тамхийг хаанаас олж авсан бэ гэдгийг шалгаж судалж эхэлсэн байгаа. Б.Баттүшиг өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Тэгээд гадаад харилцааны шугамаар гадагшаа албанд томилогдсон. Тэд томилогдож очоод гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал яах аргагүй татаж байна.

Тиймээс тагнуулын байгууллагаас манай улсын иргэд ямар хэрэгт холбогдоод байгаа талаар шалгаж тогтооно. Ийм төрлийн гэмт хэрэг дахин гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж эхэлнэ. Хар тамхины хэрэг бол хүнд гэмт хэрэгт ордог.” гэв.

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sergelen 2019-06-30 08:13:05
    УБ ТУРК АЙРЛАНЙС ГАЗАР ЫН АЖИЛЧИЙД ХАР ТАМХИ ХЭРГЭЛДЭГ ШҮҮ УБ ЦЭВЭРЛЭГЧ ЭЭР АЖИЛДАГ БАЙСАН ЮМ
  • Иргэн 2019-06-11 23:41:59
    Энэ муу шалдан туршлагагүй банди нар их даварч байж урьхинд орж дээ энэ 1 удаагийн үйлдэл биш олон хавар нэгэндээ гэгчээр болсон л доо Германы цаазаар авахуулба...
    202.179.31.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-06-09 14:07:26
    Тэнд нь шууд алаад хаячих бүх элчин консулаа дахин сонгон шалгаруул одоо байгаа нь бүгд цүнх баригч бөгс долоогч 60.н тэрбумынхан өрөө төлөх гээд алуулж байна
    66.181.161.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуц 2019-06-08 11:12:47
    Яг шалгаж харагдаач. Хүрэлсүхийн шууд удирдлагаар Мөнх-Очир гүйцэтгэж байгаа бохир ажиллагаа ш дээ пяхлуу!!!
  • зочин 2019-06-08 07:40:41
    ИЙМЭРХҮҮ АСУУДАЛ ГАРГААД БЫАЙХАД САЙД НЬ ЗҮГЭЭР Л АЛБАА ХАШИЖ БАЙХ УУ ХЭН ТОМИЛОХ САНАЛ ГАРГАСАН
  • төр бохир байна 2019-06-08 04:13:42
    Айлын аав ээж нь хулгайч бол хүүхдүүд нь бас хулгайч болчих гээд байдаг
  • Бат 2019-06-08 00:55:20
    Төр засаг үүнд бас буруутай хар тамхиар орсод 25 жил хятадад цаазын ялтай манайд бараг л хуулгүй шахам ард түмэн масуурч байхад бид идхэд амар гэсэн шиг
  • denduu yum aa 2019-06-07 23:23:35
    yu ch heleve dee. denduu yum aa.
  • Монгол 2019-06-07 17:05:50
    Ойлгомжтой энгийн юмыг худлаа сүржигнэх юм. Эднийг хэн томилсон тэр хүмүүс нь л буруутай нь мэдээж шүү дээ. Мэдэхгүй л томилоод ажиллуулаад байхуу.
  • Zozxcxcxcin 2019-06-07 09:39:48
    Eh ornoo zarj ureed duussaj baigaa. Odoo harid bas Eh orniihoo neriig barj huul bus um hiine. Ene tomchuud tednii ur huuhdees hamgal muu muuhai um garhii maa.
  • unsh 2019-06-07 09:27:26
    muusain xog shaarnuud shorondoo xataj uxzgeewel taarna!
  •  2019-06-07 08:25:00
    Германууд нөгөө баригдсан 2-г шатаах зуухандаа хийгээд пур хийлгээд л болоо.
  • иргэн 2019-06-07 08:10:03
    миний мэдэх монголын тагнуулчид хурц номтойбаяр одоо баттушиг нэмэгдлээ эх орны минь нуд чих болсон тагнуулчид нэг иймэрхуу еренхийлегч уих ын гишууд хулгайчид ...