Шатахууныхаа үнийг яагаад 70 хүртлэх төгрөгөөр “бууруулчихав аа”!
Шатахууны үнэ 50-70 төгрөгөөр буурсан тухай олон нийтийн сүлжээнд иргэд бичицгээж байна. Олон улсын зах зээлийн ханшаас шалтгаалдаг уг бүтээгдэхүүний үнэ буурна гэдэг хэн бүхэнд сайхан санагдаж буй нь мэдээж.

Үргэлж л өсөж байдаг шатахууны үнийг муу сайн юмнууд 70 хүртлэх төгрөгөөр бууруулаад байх даа яах вэ дээ гэж гайхан ёжилмоор ч юм шиг. Гэтэл ийм үйл явдал болж. Энэ тухай товч бичье.

“Шунхлай” компани бүх шатахуун түгээх станцдаа дээрх хямдралыг зарласан нь үйлчлүүлэгчдэд ихээхэн таалагджээ. Өөрийнхөө ашигладаг аль ч банкны картаар шатахуун худалдаж авсан тооцоогоо хийхэд нийт үнийн дүнгээс 3%-ийн хөнгөлөлтийг газар дээр эдэлж байна. Өөрөөр хэлбэл, 100,000 төгрөгт шатахуун авлаа гэхэд 3%-ийн хөнгөлөлт хасагдаж, таны картны данснаас 97,000 төгрөг хасагдана гэсэн үг. Ийм л энгийн, хялбар.

Тусгайлсан хөнгөлөлтийн карт ашиглаад сурчихсан иргэд олон нийтийн сүлжээнд асуулт тавьсан сэтгэгдэл бичжээ. Тэдний дийлэнх нь “Энэ хөнгөлөлтийн картыг хаанаас авах вэ” хэмээсэн байна. Үүнд хариулъя. Хөнгөлөлтийн ямарч карт авах шаардлагагүй. Зүгээр л өөрийнхөө өдөр тутамд ашигладаг банкныхаа картаар Шунхлайгаас шатахуун авахдаа тооцоо хийхэд 3%-ийн урамшууллаа бодуулчихна. Туршаад л үз. Шунхлайгаас бензин авахдаа тооцоо хийсэн картынхаа баримтыг анзаараарай, 3% нь хасагдсан байх болно.

Мөн олон нийтийн сүлжээнд багагүй үүссэн асуулт нь уг урамшууллын хугацааны тухай байна билээ. Банкныхаа картаар тооцоо хийхэд 3%-ийн урамшуулал бодогддог болсон уг урамшуулалд хугацаа гэж байхгүй. Тиймээс урамшуулалд амжиж хамрагдъя гэж яарч давхиж болохгүй шүү. Хаана ч тааралдах Шунхлай шатахуун түгээгүүрээр үйлчлүүлэхэд л хөнгөлөлтөө цаг тухайд нь эдэлчихнэ.

Уг хөнгөлөлт зөвхөн Улаанбаатар хотын Шунхлайгийн салбаруудад хамаатай юу гэж хүмүүс асуусан байсан. Хариулъя, хөдөө орон нутгийн салбаруудад ч энэхүү хөнгөлөлт үйлчилж байгаа гэдгийг сануулъя. Хол замд гарах гэж буй найзууддаа дуулгаарай.

Ийнхүү банкны картаас шууд урамшуулал тооцуулдаг болсон энэ явдлыг зарим иргэн олон нийтийн сүлжээнд бичихдээ “Шатахууны үнэ буурснаас ялгаагүй юм байна” хэмээн магтацгааж байна билээ. Нээрэн ч тийм шүү дээ.
 
Д.Түвшинтөр

 
Бусдад түгээх
  • gplus