Хиймэл нууранд осолдсон залуугийн цогцсыг олж гаргав
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д өнгөрсөн тавдугаар сарын 23-нд ноцтой осол гарсан билээ.

Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б  хөрсний овоолго шороо зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын  ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу хиймэл нууранд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан юм.  

Тэгвэл Онцгой байдлын газрын алба хаагчид 15 хоногийн турш осолдсон ажилтны цогцсыг хайсны эцэст өчигдөр олж,  хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зөрүүд 2019-06-08 03:31:03
    газраа сайн сэндийч
    103.229.120.107
    Мэдэгдсэн Хариулах