Манай сагсчид хэсгээсээ хоёрдугаар байрт шалгарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн Хүүхдүүд 2020 наадам Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Өчигдөр манай эрэгтэй баг хоёр тоглолт хийснээс нэг хожин, нэг хожигдов. Эхний тоглолтоо Гүрж улсын багийн эсрэг хийн 18:16 харьцаагаар хожиж хэсгийн 3 дахь ялалтаа байгуулж Дэлхийн Аваргын шилдэг наймт шалгарав. 

Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо АНУ-ын хүчирхэг багийн эсрэг хийж 21:10 харьцаагаар хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан юм.

Харин өнөөдөр манай баг тамирчид 13:00 цагаас хасагдах шатны тоглолтоо Туркын багийн эсрэг хийнэ.





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.