Зургаан настнуудаас дор эрхэм гишүүд
Нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэсэн цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулаагүй, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлээгүй тухай гомдол гарчээ. Энэ нь  төрийн албаны ажилтан нарт буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа төдийгүй УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн байна. Иймээс Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт УИХ-ын даргад гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлжээ.

Уг албан бичигт “Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын тулд “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн төслийг хүргүүлжээ. Мөн дүрмийн төсөл болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны чанар үр нөлөө, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах арга замын талаарх саналаа яаралтай ирүүлэхийг хүсье” гэжээ.

2007 онд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль батлагдсан. 2007 оноос өмнө УИХ-ын даргын шийдвэр, захирамжаар дэгийн асуудлыг зохицуулдаг байсан бол 2007 оноос хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулдаг болсон юм. Уг хуульд өнөөдрийг хүртэл 20 шахам удаа нэмэлт, өөрчлөлт ороод байна. Хамгийн сүүлд гэхэд багагүй хэмжээний хөрөнгө зарж хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, санал өгдөг болсон. Хууль батлахад хуралдааны ирц хүрдэггүй, гишүүд бусад гишүүдийнхээ өмнөөс кноп дардаг асуудлыг таслан зогсоохоор уг арга хэмжээг авсан. Гэтэл дахин сахилга хариуцлагын асуудлыг эргэн харах боллоо.

Уг нь гишүүдэд зориулсан дүрэм журам, хууль тогтоомж багадаагүй. Хамгийн чухал нь байгаа хууль тогтоомжоо мөрддөггүй. Халдашгүй дархан эрх гэдгээр түрий барьсан эрхэм гишүүд ийнхүү зургаан настнуудаас дор авирлаж байна.

Иймээс гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэх юм. Ингэснээр УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны чанар үр нөлөө, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулна хэмээн үзэж байгаа аж. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ы 2019-06-09 15:12:36
    УИХ-Н ГАШУУНУУДЫГ ХӨӨЖ ЗАЙЛУУЛЪЯА
    122.201.22.109
    Мэдэгдсэн Хариулах
  • бухимдал жиргээ 2019-06-08 04:30:20
    Эд нар бүтэн онигоотож байна дээ
    103.10.23.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-06-07 02:42:38
    наад хоосон толгойнуудад мянган хууль гаргаад юмуу өөрчлөөд нэмэргүй 20 онд салах арга замаа хайя нөхөд минь ирэх жил ард түмэн тэнэг бишээ харуулах болно
    202.126.89.134
    Мэдэгдсэн Хариулах
    • 20000 2019-06-07 13:52:12
      ugj bval heniig ch duguilsan hamaa alga
      66.181.179.104
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-06-07 02:29:06
    Яасан ч эд нарыг дахин сонгож болохгүй гэдгийг харлаа. Харин дараагийнхдаа ухаантай л хандацгаая. Гэвч сонгомооргүй хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй л байгаарай нам...
    202.9.42.236
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-06-07 00:58:18
    ИХ-с нь хөөж, сонгуулийн дүнгээр дараагийн дугаарт орсон хүнээр сольдог болчихуул ингэж толгойгүй тахиа шиг гүйхгүй.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-06-07 00:46:35
    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах