Өнөөдөр: ''ПетроЧайна Дачин Тамсаг Монгол'' ХХK-ийн талаар мэдээлэл хийнэ

09:00-13:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах "Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд" хэлэлцүүлэг  Төрийн ордны Их танхимд  болно. Хэлэлцүүлэгт: МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ын сайд Ч.Улаан, УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар болон усны салбарын эрдэмтэн докторууд, иргэний нийгмийн байгууллага, малчдын төлөөлөл оролцно. Холбоо барих: 88054040

11:30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь нар Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжлээр ажилтан авах талаар хэвлэлийн хурал хийнэ. Холбоо барих утас: 99077535, 11326670

14:00-17:00 цагт Бичил, жижиг үйлдвэрлэлийн санхүүжилт В2В уулзалт МҮХАҮТ-ын их Танхимд болно. Энэхүү арга хэмжээгээр Монгол Улсын хэмжээнд бичил ба ЖДҮ эрхлэгчдийг дэмждэг ХХААХҮЯ-ны ЖДҮДСан, Зээлийн батлан даалтын сан, гадаад ба дотоодын төсөл, МҮХАҮТ-ын болон арилжааны банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг багцаар нь хүргэх юм. Холбоо барих утас: 90091979
 

14:00 цагт  НҮБ жил бүрийн 6 дугаар сарын 07-ны өдрийг Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр болгон зарласан. Энэ өдрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбооны төлөөлөл оролцсон хэвлэлийн бага хурлыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ХХААХҮЯ-нд зохион байгуулна. Утас:88087892, 96346465

 Үндэсний мэдээллийн тѳвд 3 хуралтай

11:00 цагаас
Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас
Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа холбогдох заалтыг зөрчсөн талаар АИХ-ын депутат, улсын бага хурлын гишүүн “Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-ын УЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж, Г.Нороврагчаа, Д.Чилхаажав нар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас
“Балет хөгжил сан”, МУГЖ балетчин Д.Алтанхуяг мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.