Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг оруулна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдөр өргөн барьсан. Төсөл өргөн барих үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Д.Лүндээжанцан “Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залруулж, байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд хүрч очих нөхцөл боломжийг нээж өгч, парламентын ардчиллыг зөв гольдролд оруулна. Мөн  ард түмний засаглах эрхийг ханган Улсын Их Хурлын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийг оновчтой болгож, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлнэ. Түүнчлэн хараат бус байдлыг хангах, улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрөө удирдах ёс боловсронгуй болж, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үндсэн агуулга нь бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулж, шударга ёсыг бэхжүүлэх, хяналт тэнцвэр, тогтвортой байдлыг хангахад чиглэнэ” гэлээ.

Төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү   

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-06 13:25:04
    үндсэн хуулийг одоогийн болон ирээдүйн нийгмийн хөгжлийг зохицуулахаар байх учир үндсээр ни бараг 80 хувиар ни шинэчлэх шаардлагатай байна.
  • Болохгүй ээ!!! 2019-06-06 12:17:34
    Энэ УИХ Үндсэн хуульд гар хүрч болохгүй ээ! Нэр хүнд нь ямар байгаа билээ? Саявтар ҮАБЗ-ийн даалгавраар хуулийн байг.дарга нарыг халах эрх олгосон шүү, та нар!!...
  • зочин 2019-06-06 10:13:17
    юун ч ерөнхий юм бэ дээ
  • Бат 2019-06-06 10:12:20
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо