Гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулна

УИХ-ын дарга Г.Занданшатар  өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт  УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлсэн байна. 

Уг албан бичигт “Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсээр байна. Энэ нь иргэд, төрийн албаны ажилтан нарт буруу үлгэр дуурайлал үзүүлэх, улмаар УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр Улсын Их Хурлын гишүүд сахилга, хариуцлагаа дээшлүүлэхийн тулд хурууны хээгээр ирцээ бүрдүүлэх зэргээр асуудлаа шийдвэрлэн үр дүнд хүрч байгаа ч Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн зарим асуудал өнөөдөр нийгмийн анхаарал татаж парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөж байгаа учраас Улсын Их Хурлын даргын хувьд энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна” гэж дурджээ. 

 

 

Иймд Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын тулд “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн төслийг хүргүүлжээ. Мөн дүрмийн төсөл болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны чанар үр нөлөө, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах арга замын талаарх саналаа яаралтай ирүүлэхийг хүссэн байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат 2019-06-07 02:33:45
    Намгийн өндөр ёс зүйтэй, ухамсартай хүмүүс гэж сонгогдсон биз дээ
  •  2019-06-06 08:03:04
    татан буулгаж хураан буцаадаг болчуул наад асуудал чинь шийддэгдэнэ.
  • Иргэн 2019-06-06 05:21:24
    Хариуцлага, ёс суртахуунгүй хулгайчдыг сонгож толгой дээрээ шээлгэж буй монголчуудын хох нь тэр. Халимаг, Буриад, Казахстанаас хүмүүс монгол төрд ажиллуулья!!!
  • Шог юмаа!!! 2019-06-06 04:59:06
    Эцэг нь цэцэрлэгийн багшид "Манай хүүхэд үгэнд орохгүй байна, та нэг сайн загнаад өгөөч" гэж гуйсантай утга нэгэн бичиг байна!!!