Б.Энх-Амгалан: Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийж, баруун таван аймагт зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой. Орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа. Өнөөдрөөс туршилтын нислэгүүд эхэлсэн гэж хэллээ.

Улаанбаатар-Увс, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Алтай, Улаанбаатар-Завхан чиглэлийн нислэгийн тийз 250-700 мянган төгрөг байна. Энэ үнийг 30-50 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Ийм бололцоо байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сард Ховд, Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ баруун аймгууд руу зорчих нислэгийн тийзний үнэ өндөр, иргэдэд дарамт болж байна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлж, үнийг нь бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон гэдгийг ЗТХ-ийн сайд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-06 04:04:48
    үнэ буулгавал байнга 2 талдаа дүүрэн хүнтэй байна шүү дээ. одоо бол талаас ч бага хүнтэй байгаад байна.
  • зочин 2019-06-06 02:09:36
    Тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломж байгаа бол нисэж байгаа компаниуд хэт монополь үнэ тогтоосон байна эсвэл төсвөөс татаас өгөхөөс өөр аргагүй