МХЕГ-ын дарга нарт хахууль өгсөн хүмүүс өөрсдийгөө илчилсэн тул ял аваагүй
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн билээ. Шүүхээс хэрэгтнүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, заримыг нь торгосон байгаа юм.

Тухайлбал, тус газрын дарга нарт аргагүй байдалд орж хахууль өгсөн аж ахуйн нэгж, компанийн хүмүүсийг өөрсдийгөө илчилсэн хэмээн тул ялаас чөлөөлсөн байгаа юм.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийг харахаар “Г”, “Ч”, “М”, “Б”, “О” нарын 5 хүнийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэднийг ялаас чөлөөлсөн байгаа.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатар 2019-06-06 08:45:42
    Хясан боогдуулаагүй гэж үзээд өгсөн хүмүүст ял өгсөн. АТГ гэмт хэргийг таслан зогсоолгүй 6 сар гүйцэтгэх ажил явуулснаас ийм олон хүн гэмт хэрэгт холбогдсон.
  • Алт 2019-06-06 08:37:55
    Энэ бол худлаа мэдээ. Хясан боогдуулаагүй гэж үзсэн. Тиймээс энэ хүмүүст ял өгсөн. Ингэж улайм цайм худлаа мэдээлэл тарааж болохгүй. Тэр шүүхээс нь очоод асуу. ...