БОАЖЯ-ны 45 албан хаагчийг хууль бусаар томилсон байжээ
Төрийн албан байгууллагуудад шалгалт орж эхэлжээ. Эхний “бай” нь Байгаль орчин аялал жуулчлалын яам байжээ. Тус яаманд ажиллаж байгаа алба хаагчдын 45 нь хууль бусаар томилогдсон байна.

Ер нь Монголд төрийн алба хэт данхайж, үйлчилгээ нь алсраад удаж буй. Хүнд суртал хэрээс хэтэрсэн. Яам, тамгын газрынхан иргэдийг бөмбөг аятай бие бие рүүгээ дамжуулж шиддэг гэх мэт алдаа дутагдал зөрчил гаргадаг. Төрийн алба төрлийн алба болсон гэдэг. Танил талаараа төрийн албанд хүн чихэх үзэгдэл байсаар байна.

Хэн нэг даргын томилгоогоор очсон “Хурган дарга” ч ёсзүйг аашлах авирлах үзэгдэл ч гарсаар байгаа нь үнэн.
Тухайлбал, төрийн албаны шинэ хуульд заасан хяналт, шалгалт, хүний нөөцийн аудит хийх чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эхлүүлжээ.

Тус шалгалтын дүнг өчигдөр яамны удирдлагад танилцуулсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж өгөх, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн эсэхийг шалгажээ.

Тус яамны батлагдсан орон тооны хязгаар нь 121 албан хаагч бөгөөд энэ хэмжээ хязгаарыг Засгийн газрын 2016 оны гуравдугаар тогтоолоор баталсан байна. Харин одоо тус яаманд ажиллаж байгаа албан хаагчдын тоо 149 байгаа нь Засгийн газрын тус тогтоолыг зөрчиж, 28 албан хаагчийн зөрүүтэй ажиллаж байгааг илтгэж байна.
 
Мөн томилгооны зөрчилтэй буюу хууль бус томилгоотой 45 албан хаагч тус яам, харьяа төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа гэсэн зөрчил илэрчээ.

Эдгээр албан тушаалтнуудыг төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Төрийн албаны тухай хууль/2002 оны/-ийн 24.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд шилжүүлэн, шинээр шууд томилсон, Төрийн захиргааны албан тушаалын томилгоог хийхдээ Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлд баримтлаагүй, жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан тушаалд өөр иргэнийг жинхлэн томилж, тангараг өргүүлсэн, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг Төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг зөрчил илэрсэн байна.
Эндээс харахад төрийн алба ямар байгааг харж болно.

Дээр нь төрийн албаны бүтэц хэт данхайсан, хариуцлагагүй зуд нүүрлэсэн байгаа нь үнэн. Ажлын байран дээрээ архидаж байгаад нэгнийхээ аминд хүрэх, ажлын байран дээрээ авлига хээл хахууль авах, элдэв гэмт хэрэгт холбогдох зэрэг тоогүй үзэгдэл гарсаар байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sukhbat 2019-06-07 09:57:31
    Arai ch de
  • Erguu UFC 2019-06-06 10:59:28
    Uvsuud hogiin novshnuud sh dee. Ulsaas avsan buh tsaling n butsaaj toluul. UFC durakiin hiisen ajil.
  • Zochin 2019-06-06 09:03:08
    Heltes,Gazrin darga nar ni bugd huuli bus tomilgootoi, iimees Turin nariin bolood TZ -ni darga Tsogtsaihan nart hariutslaga tootsooch.
  • зочин 2019-06-06 08:36:01
    наад яамд чинь БЗД-ийн дотоод аудитад ажиллаж байхдаа төсвийн хөрөнгө завшсан Алимаа гэдэг бүсгүй хүртэл орсон байна лээ нийгмийн асуудал шийдвэрлүүлсэн нэрээр ...
  • Сонгогч 2019-06-06 07:37:12
    Шинээр орсон албан хаагчдынх нь хэд нь Увс аймгаас гаралтай бна шалгаад үзээрэй
  • Зочин 2019-06-06 05:28:48
    Энэ яам, харьяа агентлагуудад мэргэжлийн бус хүн олон. ШУ-ны энэ байгууллагад улс төрч, хуульч, сэтгүүлч олон байж, мэргэжилтнүүдийг түрж, найрлаж байдаг юм
  • иргэн 2019-06-06 05:23:18
    тнбд нь енее унэтэй хеерегт цэнгэл тэр хууль мэдэхгуй ээ ер нь боажя бол газрын наймаа ангийн болоод модны хулгай хууль бус олборлолтын уур уурхай шуу дээ
  • Хэн? 2019-06-06 04:56:33
    Хэн гэдэг сайд, дарга ийм хууль бус томилгоо хийсэн юм бэ?? Нэр усгүй ийм хоосон юм бичихээ боль!!!
  • 60 тэрбумын сүлжээ 2019-06-06 04:52:43
    60 тэрбумын сүлжээ Монгол төрийн албыг самраад дууссан
  • Иргэн 2019-06-06 04:11:24
    Томилгоо хийдэг албан тушаалтанд хариуцлага тооц.
  • Zochin 2019-06-06 03:42:35
    Tus yam and ajillaj baigaad halagdaj ahilgui bolson turin jinhene alban haagchdaa avch ajilluul.
  • Ze 2019-06-06 01:57:52
    Durvuduud hun bishee gej